Лула Силва Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа


Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио Лула да Силва хэт барууны үзэлт одоогийн  төрийн тэргүүн Жаир Болсонарог  50.9 хувийн саналаар яллаа. Латин Америкийн тэргүүлэх орнуудын нэг Бразил зүүний чиг баримжаатай улс болж байна. Лула Силва 2003-2011 онд төрийн тэргүүнээр ажилласан. Тэрбээр өөрчлөлтийг амлаж байсан ч авлигын дуулианаас болж шоронд хоригдож, 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байв. 

Энэ удаагийн ялалт нь улстөрчийн хувьд гайхалтай эргэн ирэлт боллоо. Лула дэмжигчдийнхээ хамт Сан Паулогийн төвд ялалтаа тэмдэглэж, хэлсэн үгэндээ “Тэд амьдаар минь булах гэж оролдсон. Гэхдээ чөлөөт, шударга, найдвартай сонгуулийн үр дүнд би энд байна. Энэ бол Жаир Болсонарогийн  эсрэг ганцхан миний кампанит ажил бус харгислалын эсрэг ард түмний тэмцэл байсан. Бразил улс хэдхэн жилийн дотор хуваагджээ. Бид уур хилэн, үзэн ядалтыг ардаа орхих ёстой. Би бразилчуудын сайн Ерөнхийлөгч байж чадна” гэжээ. 

Бразилийн улс төр, нийгмийн талцлыг арилгаж, улс үндэстнээ нэгтгэх нь Лулагийн хамгийн том сорилт болно. Тэрбээр Социал демократ үзэл баримтлалтай Ажилчдын намыг 1980 онд үүсгэн байгуулагчдын нэг. Тиймээс зүүний хүчнийхэн түүний ялалтыг “Амазоны хөндийд ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцэл бүрэн утгаараа яллаа” гэж олзуурхаж байна.

Х.Заяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө