Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа


  Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тавдугаар сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.  Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Тэрбээр: 

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарч, ирэх онд эрчимжих төсөөлөлтэй байна. Өсөлтийн төлөвт нөлөөлж буй суурь хүчин зүйлс хэвээр байна. Тухайлбал:

  • Геополитикийн тогтворгүй байдал,
  • Дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого дэлхийн эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байна.

Манай орны хувьд инфляц энэ оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа.

  • Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө бидний хүлээж байснаас бага байлаа. Энэ нь инфляцын төсөөлөл өмнөхөөс буурахад нөлөөлөв.
  • 2022 оноос хэрэгжүүлж буй мөнгөний бодлого инфляц буурч, тогтворжиход нөлөөлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд өндөр өсөлттэй байсан импортын болон дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байгаа нь инфляц буурахад голлон нөлөөллөө.
  • Инфляц энэ онд төв банкны зорилтын интервалд тогтворжихоор байна.
  • Гэхдээ цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийг дагасан эрэлтийн нөлөө болон төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэх зэргээс инфляц өсөх эрсдэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.

Гадаад эрэлт таатай, экспорт өндөр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.

  • Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц өсөж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна.
  • Гэхдээ хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр байна.
  • Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал төлбөрийн тэнцэлд голлон нөлөөлнө.

Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлттэй холбоотой гадаад орчны нөхцөл байдал таатай байгаа хэдий ч,

  • ҮСХ-ны урьдчилсан мэдээллээр энэ оны 1-р улиралд 6.3 сая мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агших, улмаар эдийн засгийн өсөлт энэ онд саарах хүлээлттэй байна.
  • Нөгөө талаас, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй санхүүжилтүүдийг эс тооцвол бизнесийн зээлийн өсөлт төдийлөн сэргээгүй байгаа нь зээл, санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байна.  
  • Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж, бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүсэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй юм.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө