Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлж эхэллээ



Цар тахлын үед -4.6 хувьд хүртлээ унаад байсан эдийн засаг өнөөдөр 7.8 хувийн өсөлттэй гарлаа.  Энэ нь Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх төлөвлөгөө амжилттай хэрэгжиж буйн бодит илэрхийлэл. Уншигч та санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оноо үдэж, 2024 оноо угтах агшинд ард түмэнд хандан мэндчилэхдээ “Эдийн засгийн өсөлт өрх бүрийн үүдээр орсон  жил байх болно” хэмээн мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж эхэллээ. Энэ тухайд ганцхан жишээ дурдахад,  2024 оны эхний  дөрвөн сард импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнд суудлын автомашины импорт голлон нөлөөлжээ. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сард 25.572 автомашиныг импортоор оруулж ирж байсан бол 2024 оны дөрөвдүгээр сард энэ тоо 44.028 болтлоо өссөн дүнтэй гарлаа. Эдийн засаг сэргэж, өрхийн орлого нэмэгдсэн нь эрэлтийг ийнхүү нэмэгдүүлжээ. Өрхийн нэрлэсэн орлого 2023 оны нэгдүгээр улиралд 1.886.9 мянган төгрөг байсан бол 2024 оны  нэгдүгээр улиралд 2.423.3 мянган төгрөгт хүрч өссөн дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос  танилцууллаа.

 Улмаар арилжааны банкуудаас шинээр олгох автомашины зээлийн хэмжээ 53 хувиар өссөнийг Монголбанк мэдээлсэн бол суудлын автомашинаас улсын төсөвт нийт 383.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байгаа ажээ. Энэ бол эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа дээшилж буй бодит илэрхийлэл гэдгийг холбогдох байгууллагууд  дүгнэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын түүхий эдийн экспорт маш амжилттай өсөж, нэмэгдсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шууд хамааралтай байдаг эдийн засагтай манай улсын хувьд нүүрс, зэсийн экспорт нэмэгдэж байгаа нь гарцаагүй сайн мэдээ. Энэ тухайд  оны эхний таван сарын байдлаар экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн биет хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй гараад байна. Тухайлбал, нүүрсний экспорт 32.5 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 сая тонноор, зэсийн баяжмалын экспорт 643 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13 мянган тонноор, төмрийн хүдрийн экспорт 2.958 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 719 мянган тонноор тус тус нэмэгдлээ. Эдийн засагт  гарч буй эерэг мэдээлэл үүгээр зогсохгүй.  Энэ оны тавдугаар сарын 21-ний байдлаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ тонн нь 11 мянган ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Улмаар  уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 577 удаагийн арилжаагаар 3.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг борлуулсан байна. Тухайлбал, 361 удаагийн арилжаагаар есөн төрлийн 28.3 сая тонн нүүрс, 214 удаагийн арилжаагаар гурван төрлийн 1.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, хоёр удаагийн арилжаагаар 5.4 мянган тонн зэсийн баяжмалыг тус тус борлуулсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо нэвтэрснээр уул уурхайн баялгийг нээлттэй, ил тод, зах зээлийн өрсөлдөөнт зарчмаар борлуулах нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн Монгол Улс таван тэрбум 183 сая ам.долларын гадаад валютын нөөцтэй байна. Хоёр тэрбум ам.долларт хүрээд байсан Хятадын Ардын банкны свопын өрийг энэ оноос эхэлж төлсөөр 1.2 тэрбум ам.доллар хүртэл буулгаад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг тэрбум 287 сая ам.доллароор, 2022 оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор өссөн дүн юм. Валютын нөөц хангалттай байх нь төгрөгийн ханш тогтвортой байх, инфляц буурахад ихээхэн чухал нөлөөтэй.  Ийнхүү эдийн засагт эерэг үзүүлэлт гарч байгаа нь эргээд  улсын төсвийн ил тод байдалд сайнаар нөлөөлж эхэлснийг олон улсын байгууллагууд үнэллээ. Тухайлбал, Монгол Улсын төсвийн ил тод байдал хангалттай түвшинд хүрсэн таатай мэдээг танд дуулгаж байна.  Хоёр жил тутамд хийгддэг  “Олон улсын төсвийн нээлттэй байдлын судалгаа”-гаар манай улс төсвийн нээлттэй байдлын индекс 62 оноо авч, 125 орноос 36 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх судалгааны дүнгээ хоёр оноогоор ахиулж, төсвийн нээлттэй байдал хангалттай түвшинд хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь Сангийн яамны төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газар, олон улсын түнш байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

Иргэн бүрд хуримтлал үүсгэх  боломжийг бүрдүүллээ

Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эртээс бодож төлөвлөсөн, хэрэгжүүлсэн ажлын нэг. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж,  монгол хүмүүс хуримтлалтай болох боломжийг бүрдүүлнэ гэдгээ зарлаж байв. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард  УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний баялгийн сангийн  тухай хуулийг  эцэслэн баталснаар засгийн төлөвлөгөө  албан ёсоор ажил хэрэг болсон юм.  Улмаар байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүргэх, хүртээх, хуримтлуулах үүднээс эхний ээлжид “Эрдэнэс Монгол” компанид төвлөрсөн 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр  Монгол Улс ипотекийн зээлд жилдээ хамгийн ихдээ 700 тэрбумыг зарцуулдаг байсан бол энэ тоо 1.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ бол ард иргэдээ орон сууцжуулах,  орон сууцны хүртээмжийг төрөлжүүлэн нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформ болсон юм. Ийнхүү ипотекийн зээлийн эх үүсвэрийг бараг хоёр дахин нэмэгдүүлснээр зээл гаралтын хурд, хэмжээ нэмэгдэж эхэлснийг арилжааны банкуудаас мэдээлж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн тэнцвэрийг хангаж, түгжрэлийг бууруулан сааруулах хүрээнд Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг зарлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бодлогын чанартай маш олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Үүний нэг нь Улаанбаатараас хөдөөд шилжин суурьшсан иргэдэд ипотекийн  зээлийг нийслэлийнхнээс хоёр дахин бага хүүтэйгээр олгох шийдвэр байсан юм. 2023 оны гуравдугаар сараас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшсан болон аймаг, суманд ажиллаж амьдарч буй иргэдэд ипотекийн зээлийг  гурван хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэж байв. Ингэснээр өнөөдрийн байдлаар дээрх нөхцөл, шаардлагыг хангасан нийт 2142 иргэнд 198.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас  зарласан бас нэг том бодлого нь “Авлигатай тэмцэх 5Ш” ажиллагаа.  2023-2024 оныг Монгол Улсын Засгийн газраас "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, 5Ш ажиллагааг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл энэ мэдэгдэл хэрхэн ажил хэрэг болов гэдэг асуултад “АТГ 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, найман тэрбум төгрөгийн хахуулийг хураан авсан” гэсэн том тоон үзүүлэлтээр хангалттай хариулт өгч чадсан юм.  Улмаар авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь авлигын эсрэг том бодлогын хууль эрх зүйн орчин, суурь хөрсийг бэлтгэсэн томоохон ажил болсныг онцлох нь зүйтэй болов уу. Түүнчлэн  5Ш ажиллагаан дахь  Шилжүүлэн авах ажиллагааны үр дүнд Засгийн газар 1.7 сая төгрөгийн өрөнд орох эрсдэлээс гарч чадсан жишээг ч энд дурдаж болох юм. Тодруулбал, Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд улс дамнасан авлигын хэргийг илрүүлж, Монгол Улсын нөөц сангаас  их хэмжээний хөрөнгө гаргах эрсдэлт нөхцөлөөс сэргийлж чаджээ. 

 Тодруулбал,  2022 онд Дэлхийн банкнаас  “Төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан” гэдэг үндэслээр 1.7 сая ам доллар  нэхэмжилсэн тогтоолыг Засгийн газарт ирүүлсэн байна. Үүний дагуу  Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу  АТГ-ынхан Дэлхийн банкны Мөрдөн шалгах хороотой хамтран ажилласны үр дүнд БНСУ-ын “Таёкун” компанийг Fraud буюу залилах Corruption буюу авлигын гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож,  хохирлыг  БНСУ-ын компаниас 100 хувь гаргуулан авахаар тогтож, 5Ш буюу шилжүүлэн авах ажиллагаагаар Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр болжээ.  Энэ хэрэг 2015 онд болсон бөгөөд Монгол Улсын  Засгийн газар Дэлхийн банктай   хамтран “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор  эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг  хоёр үе шаттайгаар явуулах явцад  ийнхүү хийдэл гарчээ. Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг өнөөдрийн хэмжээнд авчрахын тулд олон талт арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлж, салбар бүрд хүрч ажилласаар УИХ-ын ээлжит сонгуультай золгож байна. МАН-ын даргын хувьд  Л.Оюун-Эрдэнэ “МАН  УИХ-д нэр дэвшигчдийг тодруулахдаа шинэ 30 жилийг эхлүүлэх сонголт хийсэн” хэмээн тодотгож буй. Түүний тэргүүлсэн Засгийн газрын эдийн засагт гаргасан эдгээр амжилт цаашид бодлогын түвшинд  үргэлжлэх эсэх нь парламентын ес дэх удаагийн сонгуулийн дүнгээс шууд хамаарна. 


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 6 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 11 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 11 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 12 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө