Экспорт 15.4, импорт 10 тэрбум ам.долларт хүрнэ


Монгол Улсын ашигт малтмалын үйлдвэрлэл, экспортын хэмжээ нэмэгдсэнээр эдийн засаг 2023 онд тогтвортой өсөлттэй байлаа. Инфляц буурсан ч энэ үзүүлэлт өндөр хэвээр байна. Монгол Улсын эдийн засгийг томоохон банк санхүүгийн байгууллагууд дараах байдлаар төсөөлж байна.

 
Дэлхийн банк: Аялал жуулчлалын салбарын идэвхжил сөрөг нөлөөг нөхнө

Дэлхийн банкнаас нийтэлсэн манай улсын эдийн засгийн тоймд бичсэнээр хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ тогтвортой түвшинд хадгалагдаж,  хөрөнгө оруулалт тэлнэ. Улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй. Үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил уг сөрөг нөлөөг нөхөх юм. Гэхдээ хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө хүлээлтээс илүү хэмжээгээр чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжирвал сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Цаашдаа тогтвортой өсөлтийг хангах, дотоод, гадаад болон цаг уурын цочмог нөлөөлөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтүүд чухал ач холбогдолтой хэвээр байна. Илүү идэвхтэй, динамик хөдөлмөрийн зах зээлийг бий болгосноор уул уурхайн бус салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, солонгоруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой.


Олон улсын валютын сан: Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, бүс нутгийн ялгаа өсөн нэмэгдэж байна

Олон улсын валютын сан Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5.0-5.5 хувьд хүргэнэ гэж таамаглаж байна. Ерөнхийдөө Монголын эдийн засгийн таамаглалыг хамгийн доогуур төсөөлсөн олон улсын байгууллага гэж хэлж болно. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай, бүс нутгийн ялгаа өсөн нэмэгдэж байгааг анхааруулсан. Мөн хэрэглээний үнэ болон урсгал тэнцлийн шинэчилсэн төсөөллийг гаргажээ.  Хэдийгээр энэ оны эхээр эдийн засгийн сэргэлт сэргэж, инфляцыг өнгөрсөн жилийн оргил үеэс бууруулахад ахиц дэвшил гарсан ч тайвшрахад эрт байна. Тус сангийн тайланд “Эдийн засгийн идэвхжил цар тахлын өмнөх замдаа, ялангуяа хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн идэвхжил хангалтгүй хэвээр байгаа бөгөөд бүс нутгуудын хоорондын ялгаа улам бүр нэмэгдсээр байна. Хэд хэдэн хүчин зүйлс  сэргэлтийг сааруулж байна. Украины дайн, гео эдийн засгийн хуваагдал нэмэгдэж байгаа. Бусад нь инфляцыг бууруулахад зайлшгүй шаардлагатай мөнгөний бодлогыг чангатгах, их өрийн үед төсвийн дэмжлэгийг татах, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд зэрэг мөчлөгийн шинж чанартай байдаг” гэжээ. 


Азийн хөгжлийн банк: Эдийн засгийн  өсөлтийг уул уурхай дэмжинэ

Азийн хөгжлийн банк өнгөрсөн дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн төлөв” хэмээх эдийн засгийн тэргүүлэх тайландаа Монголын эдийн засгийн  өсөлтийг уул уурхай дэмжинэ гэжээ. Монгол Улсын эдийн засаг экспорт, уул уурхайн салбарын сэргэлт, тээвэр болон бусад салбарт үзүүлж буй эерэг нөлөөгөөр 2025 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0 хувьд хүрнэ гэж төсөөлжээ. Хүндхэн  өвлийг давсан хөдөө аж ахуйн салбар хумигдах ч уул уурхайн салбар болон үйлчилгээний өсөлт энэхүү өсөлтийн хөдөлгөх хүч болно.  Эдийн засгийн идэвхжил, хүчтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх юм. Ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюутолгойн уурхай  эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ.


Зэсийн үнэ мэдэгдэхүйц өснө

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт бол яах аргагүй Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт. Лондон, Шанхайн металлын бирж дээрх зэсийн үнийн өсөлтөд дүн шинжилгээ хийсэн нэр хүндтэй мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ онд зэсийн үнэ мэдэгдэхүйц өсөх магадлалтай. Зэс экспортын хэмжээ болон үйлдвэрлэлийн өсөлтөөрөө Монгол Улсын экспортын чухал бүтээгдэхүүн. Экспортын дийлэнх хувийг нүүрс, зэс бүрдүүлдэг бөгөөд хөрөнгө оруулалтыг уул уурхайн төслүүдэд голчлон чиглүүлдэг. Зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог, газрын ховор элементийн их хэмжээний нөөцтэй.  Монгол Улс электроник, сэргээгдэх эрчим хүчний технологи, батлан хамгаалах дэд бүтцэд улам бүр зайлшгүй шаардлагатай болж буй чухал ашигт малтмалын дэлхийн сан хөмрөг юм. Нөгөөтэйгүүр, газрын баялгийг  нийлүүлэлтийн сүлжээний тулгын чулуу гэдэг.  Түүхий эдийн салбар бол Монголын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр. Засгийн газар түүхий эдийн хараат байдлаас үүдэлтэй эрсдэлийг хүлээн зөвшөөрч, эдийн засгаа солонгоруулж эхэлсэн. Үр дүнд нь улсын  төсөв анх удаа 10 их наядаар давж биелсэн. Экспорт, хөрөнгө оруулалт нь зах зээлийг өргөжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, технологи, инновацыг шилжүүлэн эдийн засгийн төрөлжилтийг бий болгож чадна. Гол зорилго нь экспортод тулгуурласан шинэ салбаруудыг хөгжүүлэх, салбар хоорондын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хүрээний нөхцөл, хөрөнгө оруулалтын эерэг орчныг бүрдүүлэх явдал юм.  Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүний 43 их наяд орчмын эргэлтийг 75 их наядад хүрсэн. Монгол Улс 2023 онд 52 сая тонн нүүрс экспортолсон бол   2025-2026 онд нэмэх төлөвтэй байна. Өөр нэг анхаарал татахуйц хүчин зүйл бол хэрэглээний үнийн индексийн өсөлтийн жилийн 8-6 хувь хүртэл буурах төлөв ажиглагдаж байна. Энэ нь ирэх жилүүдэд эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлөх юм. Урьдчилан таамаглаж буйгаар инфляцын энэхүү бууралтад улсын төлбөрийн тэнцлийн их хэмжээний ашиг, түүнчлэн Монгол Улсын гадаад бондын төлбөрийг хязгаарлаж, гадаад зээлийг одоогийн түвшинд барьж байгаа нь нөлөөлнө.


Амбицтай таамаг

Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн талаарх таамаг ч бас амбицтай байна. 2024 онд экспорт 15.4 тэрбум ам.доллар, импорт 10 тэрбум ам.долларт хүрч өсөх нь сүүлийн 30 жилд тохиох (+5.4 тэрбум ам.доллар) худалдааны тэнцлийн хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг болно. Тодруулбал, 2023 оны урьд хожид байгаагүй амжилттай худалдааны урьдчилсан тэнцэл +5 тэрбум орчим ам.доллар байсан бол худалдааны эргэлт 2024 оны хүлээгдэж буй тооноос хэдэн тэрбум ам.доллароор бага байна. Зорилтыг биелүүлэхийн тулд Монгол Улс 1.5 сая тонн зэсийн баяжмал, 8.4 сая тонн төмрийн хүдэр, 20 тонн алт, таван сая баррель газрын тос олборлох шаардлагатай. Сонирхуулахад, энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

  Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө