Элон Маск хамгийн эрэлттэй сошиал медиа сайт Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсныхаа дараа өөрчлөлт хийхээ мэдэгдсэн. Хэрэглэгчийн нэрийг тодотгодог цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох гэнэ. Цэнхэр тэмдэглэгээний давуу эрхийн төлөө сард 20 ам.доллар төлж магадгүй гэсэн мэдээллийг зарим эх сурвалжид дурджээ.Твиттер компани 2009 онд хуурамч хаяг ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тэмдэглэгээг нэвтрүүлсэн.
Маск сүүлийн жилүүдэд ашиггүй ажилласан Твиттерийн бизнесийн схемийг шинэчлэх зорилготой байна. Түүний “Тесла” компанийн өрсөлдөгч “Женерал Моторс” твиттер дэх сурталчилгаагаа түр зогсоосон. Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг IPG платформ дээрх “итгэлцэл, аюулгүй байдлыг" хангах Элон Маскийн төлөвлөгөөг илүү тодорхой болгох шаардлагатайг зөвлөжээ. Шилдэг брэндүүд маркетингийн төсвөө зохицуулахын тулд IPG-д жил бүр хэдэн тэрбум ам.доллар төлдөг.
Х.Заяа