“Лондон 1908” зуны олимпын хаалтын үеэр Пьер де Кубертин “Ялалт биш, оролцоо чухал” алдарт үгээ хэлсэн. Парисын олимпод 10.5 мянган тамирчин оролцож байна. Наадмыг онцгой, олны анхаарлын төвд оруулсан тамирчдын тухай онцоллоо.
Жирэмсэн сэлэмчин
Египетийн сэлэмчин Нада Хафез эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд амжилттай өрсөлдөж, 1/8 шигшээд Өмнөд Солонгосын Чун Хаюнд ялагдсан. 26 настай тамирчин бүсгүй долоон сартай жирэмсэн аж.
Ахмад теннисчин
Люксембургийн тамирчин, 61 настай Ни Шиалянь ширээний теннисний тэмцээнд түрүүлж, олимпын насны дээд амжилт тогтоолоо. Хятад гаралтай тэрбээр 1991 оноос Люксембургийн багийг төлөөлөн оролцжээ. Ни Шиалянь зургаан олимпод оролцсон, дэлхийн аваргаас хоёр алтан медальтай.
Олны анхаарал татсан боксчин
Алжирын боксчин Имане Хелиф анхны тулаанаа Италийн Анжела Каринитэй хийснээр дэлхий нийтийн анхаарлыг татсан. Тэрбээр трансжендэр биш гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Эмэгтэй хүн бөгөөд генийн шинжилгээгээр зөвхөн тестотерон энгийнээс илүү хэмжээгээр ялгардаг болох нь илэрчээ.
NBA-ээс элсний волейбол руу
NBA-ийн тоглогч асан Чейс Будингер 2024 оны Парисын олимпод элсний волейболын төрөлд өрсөлдсөн. Тэрбээр “Детройт Пистонс” багт тоглож байжээ. Тэрбээр лигт долоон улирал тоглож, 400 гаруй тоглолтод оролцсон.
Туркийн хитмэн
Холимог хосын хийн гар бууны 10 метрийн төрөлд Туркийн баг мөнгөн медаль хүртсэн. 51 настай тамирчин Юсуф Дикеч интернэтийг шуугиулж байна. Шүтэн бишрэгчид нь мэргэн буучийг гадаад төрхөөрөө "гангстер", "хитмен" гэж хочилжээ. Тэрбээр 2008 оноос хойш зуны олимпод оролцжээ.
Талбайн теннисийн шинэ од
Талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Хятадын тамирчин Жэн Цинвэнь энэ удаагийн олимпоос төрсөн шинэ одоор нэрлэгдэж байна. 21 настай тамирчин бүсгүй дэлхийн чансааг тэргүүлдэг Ига Швентекийг буулган авчээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна