Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа хэлтэс нэгжүүд, ААЧНАБА болон Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны /IATA/ газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO ээлжит аудит шалгалтад 99,3 хувийн амжилттай шалгагдаж олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн аюулгүй ажиллагаатай байгууллага болохоо дахин баталлаа.
Энэ удаагийн аудит шалгалтад Зохион байгуулалт, удирдлага Агаарын хөлгийн ачаалалт төвлөрөлт, Зорчигч болон тээшний үйлчилгээ, Ачаа шуудангийн үйлчилгээ, Агаарын хөлгийн газрын үйлчилгээ, Зохицуулалт ба Ачилт гэсэн үндсэн 6 чиглэлээр нийт 299 стандарт, 560 дэд стандартын дагуу шалгагдсан юм. Олон улсын аудит шалгалтад амжилттай хамрагдсан Газрын үйл ажиллагааны ерөнхий менежерийн харьяа хэлтэс нэгжүүд, ААЧНАБА, Сургалтын хэлтэс болон Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн хамт олонд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна