МИАТ ТӨХК ХОЁР ДАХЬ В787-9 АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА


 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь алсын хараа, бизнесийн зорилт, агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн түрээсийн AerCap компаниас хоёр ширхэг Boeing 787-9 агаарын хөлгийг урт хугацааны түрээсээр авч байгаа бөгөөд эхний агаарын хөлгөө 2023.08.11-ний өдөр хүлээн авсан бол удаах агаарын хөлгөө 2024.04.25-ны өдөр хүлээн авлаа.
Уг агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэх бөгөөд цаашид 2024, 2025 оноос АНУ, Сингапур, Австрали улс руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Уг агаарын хөлөг нь тасралтгүй 14,140 км хүртэл зайд нислэг үйлдэх хүчин чадалтай.
20 тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой.
1 суудалд оногдох түлшний зарцуулалтын хувьд Вoeing 767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага.
Дуу чимээ бага, цэлгэр том цонхтой учир зорчигчдод тав тухтай мэдрэмжийг төрүүлэхүйц байдаг.
Бусад агаарын хөлгүүдтэй харьцуулахад салоны даралт бага учир зорчигчид болон нисгэх бүрэлдэхүүнд ядрах мэдрэмж төрүүлэхгүй.
Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 7 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 10 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 10 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 10 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 10 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 11 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 11 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 11 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 12 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 12 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 12 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 12 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 12 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 12 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 12 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 12 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 12 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 13 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 13 цагийн өмнө