Физикийн салбарт Нобелийн шагналыг эрдэмтэн Жон Хопфилд, Жеффри Хинтон нарт олгохоор шийдвэрлэжээ. Тэд орчин үеийн хиймэл оюун ухааны системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэд юм. Тодруулбал, цаг уурын загварчлал, эсийн хөгжил, эмнэлгийн зургийн шинжилгээнд эдгээр эрдэмтний ололтыг ашигладаг. Жеффри Хинтон шинжлэх ухаанд хувьсгал хийсэн судалгааны ажлыг нь ирээдүйд сөргөөр ашиглахаас эмээж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн физиологи, анагаах ухааны салбарын шагналыг АНУ-ын эрдэмтдэд хүртээлээ. Виктор Амброуз, Гэри Равкан нар микроРНХ-ийг нээсэн, транскрипцийн дараах генийн зохицуулалтын судалгаагаараа Нобелийн эзэд болжээ. Гари Равкан молекул биологи, генетикийн чиглэлээр мэргэшсэн Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн юм. Харин Виктор Амброуз микроРНХ судалгаагаараа алдартай. МикроРНХ гэдэг нь хүний биеийн эс бөгөөд ДНХ-д бичигдсэн ижил генетикийн мэдээллийг агуулдаг. МикроРНХ-ийн хэвийн бус зохицуулалт хорт хавдар, төрөлхийн дүлий, ясны эмгэг зэрэг хэд хэдэн өвчний шалтгаан болдог ажээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна