Их Британийн сүүлийн 10 жилийн хамгийн маргаантай улстөрч Борис Жонсон дурсамж номоо хэвлүүлжээ. “Unleashed” номдоо Лондон хотын захирагчийн албаар эхлүүлсэн карьер, Консерватив намын дарга, Засгийн газрын тэргүүнээр ажилласан тухайгаа бичсэн байна. Мөн хатан хаан II Элизабеттай хийсэн сүүлчийн уулзалтынхаа тухай дурсжээ. Энэ явдлаас хоёр хоногийн дараа хатан хаан таалал төгссөн бөгөөд Борис Жонсон түүний сүүлчийн зочин болж түүхэнд үлдсэн. 700 гаруй хуудас номын үндсэн агуулга Брексит, Европын холбоо болон Их Британийн харилцаанд төвлөрчээ. Борис Жонсон Ерөнхий сайдаар ажиллахдаа гүйцэтгэсэн ололт амжилтаа дүгнэж, Европын холбооноос гарч, сонгуульд ялалт байгуулж, Ковид вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдан хэрэгжүүлсэн тухайгаа дэлгэрэнгүй бичжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна