​ БРИКС-ийн уулзалт Казаньд болно



БРИКС-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-25-нд Казань хотод болно. Бүлгийг энэ жил ОХУ даргалж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын  төлөөлөгч оролцохоо баталгаажуулжээ. БРИКС  өдгөө 10 улсыг эгнээндээ  нэгтгэсэн, дэлхийн үйл хэрэгт гүйцэтгэх үүрэг нь өсөн нэмэгдэж буй бүлэг болсон. БРИКС-ийн үйл ажиллагааны үндсэн зарчимд бусад улсын бүрэн эрхт эрх тэгш байдал, хөгжлийн замналыг хүндэтгэх, ашиг сонирхлыг харилцан харгалзан үзэх, нээлттэй байх, зөвшилцөх, дэлхийн олон туйлт дэг журам,  санхүү, худалдааны тогтолцооны шударга загварыг бий болгох хүсэл эрмэлзэл, хамтын шийдлийг эрэлхийлэх явдал багтдаг. Энэ жил “Дэлхийн тэгш хөгжил, аюулгүй байдлын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь” уриан дор болно. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бид олон талт хөтөлбөрт нэгдэхэд бэлэн байгаа улс орныг хүндэтгэнэ. Үүний тулд бид БРИКС-ийн “түнш улс” гэсэн шинэ ангилал гаргаж байна. Орос улс БРИКС-ийн хүрээн дэх улс төр, аюулгүй байдал, эдийн засаг санхүү, соёл хүмүүнлэгийн холбоо гэсэн гурван үндсэн чиглэлээр түншлэлийн хамтын ажиллагааг бүхэлд нь хөгжүүлэхэд анхаардаг” гэжээ. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 24 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 3 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 3 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 5 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө