Украиныг НАТО-д элсүүлэхийг эвслийн долоон орон эсэргүүцжээ. “Политико” сайтад бичсэнээр, АНУ, Герман, Унгар, Словак, Словени, Бельги, Испани улс Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх Украины хүсэлтэд татгалзсан хариу өгчээ. НАТО-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Жулианна Смит “НАТО одоогоор Украиныг элсүүлэхэд бэлэн биш байгаа” гэжээ. Герман улс Москва Киевийн зөрчил намжсаны дараа гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрөхөө мэдэгдсэн. Харин Словак, Унгар улс өөр шалтгаанаар Украиныг элсүүлэхээс татгалзжээ. Барууны зарим хэвлэл эдгээр улсыг “Кремлийн талыг баримталдаг” учир татгалзсан гэж таамаглан бичиж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24619/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна