Европын холбоо Хятад улсаас нийлүүлэх цахилгаан автомашинд 35.3 хүртэлх хувийн татвар ногдуулах шийдвэрээ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь таван жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. Европын Комиссоос гаргасан хэвлэлийн мэдээнд BYD-ийн цахилгаан автомашины татварыг 17, “Geely”-д 18.8, SAIC 35.3 хувь байхаар тусгажээ. Мөн Брюссельтэй хамтран ажиллаж байгаа бусад компанийн машинд 20.7 хувийн татвар ногдуулна. Шинэ тариф нь одоо мөрдөгдөж буй 10 хувийн татвар дээр нэмэгдэх аж. Франц, Испани улс энэ алхмыг дэмжсэн бол Герман, Швед, Унгар улс Бээжингийн хариу арга хэмжээнээс сэрэмжилсэн. “Политико” сонинд мэдээлснээр, БНХАУ-ын эрх баригчид Европын Комиссын дэд тэргүүн Валдис Домбровскист захидал илгээж, хэрэв Брюссель Хятадын бараа бүтээгдэхүүний тарифыг нэмэгдүүлэн худалдааны дайн эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол хариу арга хэмжээг авахаа анхааруулжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна