Ишиба бусад намтай тохиролцох шийдэлд хүрэв


Японы сөрөг хүчин парламентын доод танхимд олонх боллоо. Улмаар эрх баригч эвслийн хувь заяа хэлэлцээрээр шийдэгдэх юм. Ингэснээр бодлогын зарим салбарт тодорхойгүй байдал үүсэж болзошгүйд шинжээчид эмээж байна. Ерөнхий сайд Шигерү Ишибагийн Либерал ардчилсан нам,  “Комэйто” намаас бүрдсэн эвсэл 215, сөрөг хүчний намууд 250 суудал авсан.  Энэ удаагийн сонгуулийг Либерал ардчилсан намын засаглалыг зогсоосон үйл явдал гэж ажиглагчид дүгнэлээ. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Шигерү Ишиба жижиг намтай эвсэж, улс төрийн  буулт хийхэд хүрсэн. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр намын даргаар сонгогдсон даруйдаа ээлжит бус сонгууль зарлахдаа иргэдийн дэмжлэг авна гэж найдаж байв. Амьжиргааны өртөг нэмэгдэж, БНХАУ-тай харилцаа хурцадсанд сонгогчид дургүйцсэн. Хэрэв Ишиба зээлийн хүүг тэгтэй тэнцүү байлгах тохиролцоонд хүрвэл хүүг аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй Японы Төвбанкны толгойны өвчин болно. Улмаар улс төрийн хэрүүл маргаан хөрөнгийн зах зээлд тусах нь дамжиггүй.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 58 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө