БНАСАУ цэргийн тусламж үзүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэв


БНАСАУ армийн бие бүрэлдэхүүнээ Украинд байршуулсан тухай  олон улсын хэвлэлүүдэд тал талын байр сууринаас  мэдээлж байна. ОХУ,  БНАСАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа уг мэдээ тархсан. Баримт бичигт дурдсанаар талууд аль нэгнийх нь эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд харилцан туслалцахаар тохиролцжээ. НҮБ-д суугаа БНАСАУ-ын төлөөлөгчийн газар цэрэг илгээсэн тухай цуу яриаг няцаасан. Ийм мэдэгдэл нь тусгаар тогтносон хоёр улсын харилцааг сэвтүүлэх гэсэн оролдлого гэж тодорхойллоо. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ, Иран, Умард Солонгос гэсэн гурван оронтой дайтаж байна” хэмээсэн бол НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Умард Солонгосын цэргүүд Украинд байгааг нотлох баримт олдоогүй гэжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби энэ талаар нарийвчлан судлахыг тагнуулын албандаа даалгасан. Төрийн Думын соёрхон баталсан уг хэлэлцээрт харилцан цэргийн тусламж үзүүлэх тухай заалт багтсан гэж “Уолл Стрийт” сонинд бичжээ. Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр, БНАСАУ 10 мянган цэрэг илгээжээ. Ерөнхийлөгч В.Зеленский тус бүр зургаан мянган хүнтэй хоёр бригадын тухай дурдсан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2016 онд 2770 тоот тогтоол батлан БНАСАУ-ын зааварлагч, зөвлөх, цагдаа, хагас цэрэгжүүлсэн болон цэргийн алба хаагчдыг сургалт, тусгай ажиллагаанд ашиглахыг шууд хоригложээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 57 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө