Израилын парламент Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Хүмүүнлэгийн агентлагийн хяналтад байдаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хоёр хуулийн төслийг батлав. Израил тус агентлагийг өнгөрсөн хугацаанд радикал бүлгүүдтэй хамтран ажилладаг хэмээн удаа дараа буруутгасан. Ялангуяа “Хамас” бүлэглэлийн 2023 онд үйлдсэн дайралтад Хүмүүнлэгийн агентлагийн 12 ажилтан оролцсон байж болзошгүй тухай мэдэгджээ. Гэнэтийн халдлагад Израилын 1200 гаруй иргэн амиа алдсан юм.
UNRWA буюу Хүмүүнлэгийн агентлагийн дарга Филипп Лазарини “Урьд өмнө байгаагүй аюултай жишиг. НҮБ-ын дүрмийг зөрчиж, олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ зөрчлөө. Ийм шийдвэр энгийн палестинчуудын амьдралыг дордуулж байна” гэж шүүмжиллээ. Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа энгийн иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх бүх боломжийг судлахаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департамент Газын зурваст хүмүүнлэгийн тусламж түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг UNRWA-д хориг тавьсныг буруутгасан.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна