Шигэрү Ишиба танхимаа шинээр бүрдүүллээ



Японы Ерөнхий сайд, Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишиба шинэ Засгийн газраа бүрдүүлжээ. Японы эзэн хааны ордонд Ерөнхий сайдыг томилох болон танхимын сайд нарыг баталгаажуулсны дараа, шинэ Засгийн газар анхны хуралдаагаа хийлээ. Японы Төлөөлөгчдийн танхим сонгууль явуулахад эрх баригч Либерал ардчилсан нам, Цэвэр бодлогын намын эвсэл Төлөөлөгчдийн танхим дахь суудлын талаас илүү хувийг авч чадаагүй. Иймээс Шигэрү Ишиба Сайд нарын танхимаа шинээр байгуулахад хүрсэн.  Төлөөлөгчдийн танхимд цөөнхийн суудал эзэлсэн эрх баригч нам болсны дараа, Шигэрү Ишибагийн Засгийн газар хоёр дахь удаагаа бодлого, парламентын хариу арга хэмжээний хувьд сөрөг хүчний намын санал бодлыг авч үзэх ёстой болжээ. Ирэх жил товлосон Сенатын сонгуулиар эрх баригч болон сөрөг хүчний нам хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх нь гарцаагүй. Хоёр нам Төлөөлөгчдийн танхимын суудлын талаас илүү хувийг авч чадаагүй тул цөөнхийн эрх баригч нам Засгийн газрын танхимаа бүрдүүлж, төсөв болон чухал хуулийн төслүүд дээр санал хураахдаа сөрөг хүчний намаас тусламж хүсэхээс аргагүй байдалд орсон. Цаашид Либерал ардчилсан нам, Цэвэр бодлогын намын эвсэл нь Үндэсний ардчилсан намд анхаарлаа хандуулж, бодлогуудын талаар хэсэгчлэн хамтран ажиллаж магадгүй юм.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 22 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … 23 цагийн өмнө
Улаанбаатарт 4 хэм дулаан байна Өчигдөр
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… Өчигдөр
Улаанбаатарт 2 хэм дулаан байна 2024/11/20
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18
"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий 2024/11/18
Технологийн салбарын “Алтан луужин” 2024/11/18
Г.Номин: Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг эмчилж, цоорохоос сэргийлэх… 2024/11/18