Английн зохиолч Саманта Харви Олон улсын сансрын станцын ажилтнуудын амьдралын түүхийг өгүүлсэн “Орбит” романаараа 2024 оны “Бүүкер” шагналыг хүртжээ. Шагнал гардуулах ёслол Лондон хотноо болсон бөгөөд энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнийг Британийн зохиолч, зураач Эдмунд де Ваал тэргүүлсэн. Шүүгчид санал нэгтэйгээр Саманта Харвигийн зохиолыг сонгоод “Энэхүү роман нь хувь хүн болон хамтын үнэ цэнийг эргэцүүлэн бодохын зэрэгцээ дэлхий гэдэг гаргийн сүр хүчийг бидэнд харуулсан. Сэтгэл хөдөлгөм, уншигчдад хуваалцахыг хүссэн резонанстай ном” гэж тодорхойлжээ. “Орбит” бол борлуулалтаараа Их Британид тэргүүлсэн ном бөгөөд 136 хуудастай бэсрэг роман юм. “Бүүкер” шагналыг англи хэлээр бичсэн, сүүлийн нэг жилийн дотор Британи эсвэл Ирландад хэвлэгдсэн уран зохиолын бүтээлүүдэд 1969 оноос олгож эхэлсэн.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна