Шинэ Зеландын парламентын ордонд 40 мянга гаруй хүн цугларч 1840 онд Британийн колоничлогчид болон уугуул маоричуудын хооронд байгуулсан гэрээг дахин тайлбарлах хуулийн төслийг эсэргүүцлээ. Эрх баригч эвсэлд багтдаг либертари намаас өргөн барьсан хуулийн төсөл маоричуудын эрхийг хязгаарласан гэж үзжээ. Эсэргүүцлийн маршийг Маори омгийн хатан Нга Вай Хоно тэргүүлсэн. Энэ бол уугуул иргэдийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй жагсаал юм. Вайтангийн гэрээ буюу 1840 оны баримт бичигт Британийн харьяат хүмүүсийг давуу эрхтэй байхаар заасан нь олон маргааны эхлэл болсон. Маоригийн 500 овог аймгийн удирдагчидтай байгуулсан гэрээнд Британийн эзэн хаантай харилцаагаа хадгалах зэргийг тусгасан байдаг. Гэрээг англи, маори хэлээр бичжээ. Вайтангийн гэрээг дахин орчуулах, гэрээний зарчмуудын тухай хуулийн төслийг санаачилсан нь уугуул оршин суугчдыг бухимдлыг төрүүлсэн. Тэд дахин тайлбарласнаар эрх ашиг нь хөндөгдөнө гэж үзжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна