Спортын клубүүд Элон Маскийг орхилоо


Дэлхийн супер  баячуудын нэг Элон Маск 2022 онд “Твиттер”-ийг 44 тэрбум ам.доллароор  худалдаж авсан. Тэрбээр энэхүү платформын  бодлогыг өөрчилж, төлбөр тооцоо хийх, хоол захиалах зэрэгт ашиглах боломжтой шинэлэг “Х” гэх олон нийтийн сүлжээ болгосон. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трампыг илэрхий дэмжсэнээр “Х” чамгүй олон хэрэглэгчээ алджээ. Ялангуяа спортын томоохон клубүүд тус сүлжээн дэх хуудаснуудаа хааж эхэллээ. Олон жилийн турш твиттер (одоогийн X) спортын салбарын маркетингийн үр дүнтэй хэрэгсэл байсаар ирсэн.  Клубүүд, телевизийн сувгууд платформтой албан ёсны түншлэл байгуулж, Үндэсний хөлбөмбөгийн лиг үр дүн, чансаа, статистикийг харуулахын тулд сүлжээнд таб авсан байдаг.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас долоо хоногийн дараа Британийн “The Guardian” сонин 27 сая дагагчтай  “X” хуудсаа идэвхгүйжүүлсэн. Мөн зохиолч Стивен Кинг, “Balenciaga”, Жижи Хадид тэргүүтэй алдартан, брэндүүд нийгмийн сүлжээг орхижээ.  Тоон аналитикийн “Similarweb”-ийн мэдээлснээр сонгуулийн дараа АНУ-ын 115 мянган хэрэглэгч Х цахим хуудсаа идэвхгүй болгосон.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 7 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 11 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 11 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23