Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийг нэмжээ


НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх COP29 хэлэлцээр Азербайжаны нийслэлд  болсон. Бакугийн чуулганы дараа гаргасан чухал шийдвэр бол уур амьсгалын өөрчлөлтийн жилийн санхүүжилтийг 100 тэрбумаас 300 тэрбум ам.доллар болгосон явдал. Ингэснээр 2035 он гэхэд санхүүжилтийн хэмжээг 1.3 их наяд ам.доллар хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Хөгжингүй орнууд энэ хэмжээний мөнгийг  буурай орнуудад илгээнэ гэсэн үг. Гол хандивлагчид нь Франц, Герман, АНУ, Европын холбоо, Их Британи юм. Санхүүжилтийн механизмд уур амьсгалын зах зээлийн гол тоглогчдын нэг БНХАУ-ыг оруулаагүй. Тус улс  хоёр талын төслүүдийг илүүд үзэж, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн дэлхийн өмнөд бүсийн орнуудад олон тэрбум юанийн тусламж амласан. Тиймээс Хятадын ногоон хөрөнгө оруулалтыг эцсийн баримт бичигт заасан 1.3 их наяд ам.долларт тооцож бодох аж.  Үүний зэрэгцээ, Энэтхэг, Нигери, Боливи зэрэг их хэмжээний санхүүжилт авсан улс хямралыг даван туулж хараахан чадаагүй. Хараат бус шинжээчдийн бүлгийн тооцоогоор 2035 он гэхэд буурай орнуудад 2.4 их наяд ам.долларын тусламж шаардлагатай байна. Харин НҮБ-ын шинжээчид үүнээс их хэмжээний буюу зургаан их наяд ам.долларын тусламж шаардлагатайг онцолжээ. Авлигаас зайлсхийхийн тулд олон улсын сангууд төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг ч санхүүжилтийн 5-20 хувийг өөр зориулалтаар ашигладаг байна. Энэ мэт үр ашиггүй засаглалын институцууд нь хөгжиж буй орнууд руу чиглэсэн ногоон санхүүжилтийн урсгалд дийлдэшгүй саад болдгийг COP29 баримт бичигт дурджээ.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 7 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 11 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 11 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23