Трампын тариф худалдааны дайнд хүргэж магадгүй


Дональд Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа нэр заасан улсаас нийлүүлэх бүх бараанд 25 хувийн татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурахаа амласан. Импортын бараанд худалдааны өндөр татвар ногдуулах төлөвлөгөө нь холбооны төсвийн алдагдлыг нөхөж, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулж, АНУ-д шинэ ажлын байр бий болгох зорилготой. АНУ бол дэлхийн хамгийн том импортлогч орон. Жилийн нийлүүлэлтийн 40 орчим хувийг БНХАУ, Мексик, Канад улс эзэлдэг бөгөөд нийт өртөг нь 3.2 их наяд ам.доллар. Улмаар АНУ худалдааны гол түншүүдтэйгээ харилцаагаа улам хурцатгаж болзошгүй юм. Байдены үед протекционизм цэцэглэн хөгжсөн боловч Трамп худалдааны түрэмгийллийг шинэ түвшинд гаргаж магадгүй.

Канад, Мексик улсыг онилжээ

 Мексик, Канадын татварууд хоёр улс хар тамхи, ялангуяа фентанил, хууль бус цагаачидтай тэмцэх арга хэмжээ авах хүртэл хүчинтэй. Трамп цахим хуудастаа  “Тэд одоогийнхоос ихийг төлөх цаг нь болсон” гэж бичсэн. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд худалдааны маргаан олон жил үргэлжилсэн ч АНУ Хятадын экспортын 15 орчим хувийг эзэлсээр байна. Тариф бол барааг тухайн улсад оруулахад импортын үнэтэй пропорционал ногдуулдаг дотоод татвар юм. Хэрвээ АНУ-д 25 хувийн тариф тогтоовол 50 мянган ам.долларын үнэтэй машинаас 12500 ам.долларын татвар авна. Тариф бол Трампын эдийн засгийн алсын харааны үндэс  бөгөөд эдийн засгаа өсгөх, ажлын байрыг хамгаалах, татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам гэж үздэг.  Сангийн сайдад нэр дэвшүүлсэн Скотт Бессент их хэмжээний татвар ногдуулах бодлогыг Трампын хэлэлцээрийн стратеги гэж тодорхойлсон.  Трамп эртээс БНХАУ, Европ, тэр байтугай Америкийн компаниудыг импортын татвараар сүрдүүлсээр ирсэн. Харин энэ удаад хөрш Канад, Мексик улсыг онилжээ. Гэхдээ  түүний амлалтыг сонгуулийн хөтөлбөр, энэ хатуу ширүүн худалдааны хэлэлцээрийн бэлтгэлийн гарын үсэг аль нь болохыг тааварлахад эрт байна.  Ямартаа ч тарифын дайн  АНУ-ын худалдааны түншүүдэд дарамт үзүүлэх гол хэрэгсэл болно. Эдийн засагчдын харж буйгаар Трампын зорилго бол Америкаас "ашиг олдог" хүмүүсийг шийтгэж, ажлын байраа эргүүлэн авчирч, хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх  юм. Түүнд саналаа өгсөн сонгогчид эдийн засгийг нэн тэргүүнд тавьсан.  Одоогийн байдлаар АНУ-д импортын дундаж тариф гурван хувьтай байна. Тиймээс Трампыг Цагаан ордонд очсон анхны өдрөө татварыг арав дахин нэмэгдүүлнэ гэдэгт итгэх хүн цөөн. Тарифын дайнд Америкийн бизнесүүд төдийгүй хэрэглэгчид өртөх аюултай. Мексик, АНУ, Канад нь гаалийн холбооны нэг хэсэг учраас компаниуд борлуулалтын нийтлэг зах зээлд дассан. Гурван улсын аль нэгэнд үйлдвэрлэлээ байршуулж, бараа, эд ангиудыг татваргүй тээвэрлэдэг. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Дональд Трампын төлөвлөгөө АНУ-ын хил рүү чиглэсэн цагаачид болон хар тамхины урсгалыг зогсооход нөлөөлөхгүй, харин энгийн бизнесүүдийг эрсдэлд оруулахыг анхаарууллаа. Мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Татвар нэмэх тухай мэдэгдлийн дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо яаралтай хурал зарлажээ.

Хятадын эдийн засгийн эмзэг үетэй давхцав

“Трамп Цагаан ордонд буцаж ирсэн нь Бээжинд гэнэтийн зүйл биш. Хятадын талаас харахад Трампын анхны бүрэн эрхийн хугацаа нь 2017-2019 оныг хүртэлх буюу худалдааны дайн гүнзгийрч, 2020 онд хоёр улс бие биенээ буруутгаж байсан үед таарсан. Мөн хоёр улсын  харилцааг “Ковид-19” хүйтрүүлсэн. Энэ үед АНУ Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаасан бол Хятад Ченду дахь АНУ-ын консулын газрыг хаасан юм. Гэхдээ нөгөө талаас Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болох нь Хятад-Америкийн харилцаанд шинэ эхлэлийг тавьж магадгүй юм. Хэрэв санал болгож буй боломжоо дэмий үрэхгүй бол харилцаа холбоог нэмэгдүүлэх болно" гэж ярьсныг төрийн мэдлийн “China Daily” сонин онцолжээ. Өмнө нь тэрбээр Хятадын бүх бараанд 60, бусад бүх импортод 20 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн. Шинжээчдийн тэмдэглэснээр Трамп хэзээ ч дүрэм журмыг дагаж мөрддөг  байгаагүй. Анхныхаа бүрэн эрхийн хугацаанд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 7.5-25 хувийн гаалийн татвараас  ногдуулснаас хавьгүй их юм. Нөгөөтэйгүүр энэ удаагийн такс БНХАУ-ын эдийн засгийн эмзэг үетэй давхацлаа.  Трампыг 2017 онд Цагаан ордны тэргүүн болоход АНУ-ын БНХАУ-аас хүлээх худалдааны алдагдал 350 тэрбум ам.доллар байсан. Тиймээс худалдааны дайн эхлүүлсэн.

Түүний бүрэн эрхт хугацаа дуусах үед хоёр улсын худалдааны дайн нь АНУ-ын хувьд бүтэлгүйтэл болсон гэж шинжээчид үздэг. Тэгвэл одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүчирхэг, эдийн засгийнхаа дөрөвний нэгийг бүрдүүлж байв. Үл хөдлөхийн хүчээр БНХАУ-ын эдийн засагт Трампын худалдааны дайны татварын цочролыг шингээхэд тусалсан. Гэвч цар тахлын үеэр үл хөдлөхийн салбар уналтад орж, орон нутгийн орлого эрс буурчээ.  Одоогийн байдлаар БНХАУ-д орон сууцны нийлүүлэлт эрэлтийн зөрүү өндөр байна. Төсөв босгодог салбар нь уналтад орсон учир  Бээжин өрийн дарамтыг бууруулахын тулд санхүүгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Бээжин  АНУ-тай  үүсгэсэн хурцадмал байдлаа зохицуулахаас гадна Европ дахь АНУ-ын холбоотон орнуудтай харилцаагаа сайжруулахыг хичээдэг. Гэвч ганхаж буй эдийн засгаа тогтворжуулахад анхаарлаа хандуулсан Хятадын албаны хүмүүс Трампын Хятадын бүх импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар амласан 60 болон түүнээс дээш хувийн татварыг анхааралтай ажиглаж байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин пүрэв гарагт Трампын тарифын талаар асуухад  “Худалдааны дайнд ялагч байхгүй” гэжээ.  Хятад улс эдийн засаг, технологийн зөрүүг багасгахын тулд АНУ-тай шинэ хүйтэн дайн үүсгэхгүй байхыг зорьдог.  Хэрэв ийм зөрчил гарвал хариу арга хэмжээ авахаас буцахгүй.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 6 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 10 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 10 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23