Германы канцлер асан Ангела Меркель “Die Zeit” сонинд ярилцлага өгчээ. Ингэхдээ эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн цагаачлалын бодлогоо зөвтгөсөн байна. Тэрбээр 2017, 2018, 2019 онд Австри улстай хийсэн хилийн хяналтын арга хэмжээ, Европын холбоо, Туркийн хэлэлцээрийг сайшаажээ. Үүнээс гадна консерватив эвслээс канцлерт нэр дэвшсэн Фридрих Мерцийн цагаачлалын бодлогыг чангатгах тухай саналыг шүүмжилжээ. Ангела Меркелийн үед тус улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том цагаачлалын хямралтай тулгарчээ. Герман улс жилд 800 мянган дүрвэгч хүлээн авсан. Гэвч дүрвэгсдийг хүлээн авахыг нутгийн хэт барууны бүлэглэлийн гишүүд хүчтэй эсэргүүцсэн билээ. Тэрбээр Европын холбооны орнуудад хандаж орогнол хүсэгчдийн талаар илүү хариуцлага хүлээхийг уриалж, тодорхой арга хэмжээ авахыг санал болгож байв.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна