“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав

unen
23 цагийн өмнө

Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Лиан Вэньфэнгийн санаачилсан “DeepSeek” аппликейшн долоо хоногийн дотор  таталтаараа тэргүүлсэн. Хэрэглэгчдийн тоогоороо “OpenAI”-ийн ChatGPT, “Anthropic”-ийн Клауд зэрэг өрсөлдөгчдөө давсан байна. “ChatGPT”-ийг олон үзүүлэлтээр илүүрхэж буй тус аппликейшн “Apple  Store”-ийн хамгийн өндөр үнэлгээтэй үнэгүй програм болжээ.  Улмаар хиймэл оюун ухааны салбарт АНУ  тэргүүлэгчийн байр сууриа алдахад хүрсэн. Хөрөнгийн зах зээлд ч үймээн самуун үүсгэн Америкийн технологийн “Nvidia” компанийн хувьцаа 10 хувиар уналаа. Хиймэл оюун ухаанд төвлөрсөн “SoftBank” группийн хувьцаа найман хувиар буурсан нь нэг өдрийн хамгийн том уналт юм. Шинэ чатбот нь хямд чип ашигладаг бөгөөд бага хэмжээний мэдээллийн санд суурилжээ. Хятадын тэрбумтан, “High-Flyer” хөрөнгө оруулалтын сангийн менежер Лиан Вэнфэн уг чатботыг үүсгэн байгуулжээ. Энэ амжилтаараа Цахиурын хөндийн хөгжүүлэгчдийг сандаргаж, зохион бүтээгч нь 10 оронтой хөрөнгийн эзэн болжээ. Дональд Трамп тангараг өргөсөн нэгдүгээр сарын 20-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чиан мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, Засгийн газрын ирэх онд хэрэгжүүлэх зохицуулалтыг танилцуулсан. Уулзалтад оролцсон цөөн төлөөлөгчийн нэг нь хедж санг үүсгэн байгуулагч, хиймэл оюун ухааны бизнес эрхлэгч Лиан Вэньфэн байв. Түүний үүсгэн байгуулсан “DeepSeek” фирм хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаантай R1 загвараа гаргасан. Компаниа 2023 онд Ханжоу хотод үүсгэн байгуулсан бөгөөд арилжаанд чиглэсэн хедж сангаар дамжуулан санхүүжүүлдэг. АНУ-ын “Microsoft”, “Amazon” зэрэг өрсөлдөгчөөсөө ялгаатай нь гадаадын хөрөнгө оруулагчгүй. Хятадын корпорацын бүртгэлээс харахад тэрбээр  компанийнхаа 84 орчим хувийг дангаар эзэмшдэг. АНУ-ын засаг захиргаанаас энэхүү чатботыг ашиглахыг Конгрессын гишүүдэд хоригложээ. Төлөөлөгчдийн танхимын хороодод илгээсэн захидалд бичсэнээр “DeepSeek”-ийн хөгжүүлэлтийн талаар Цагаан ордонд хэлэлцэж эхэлсэн байна.

 

“DeepSeek”-ийн зах зээлийн үнэлгээ

 

“Форбс” сэтгүүлийн шинжээчийн баг  хөрөнгө оруулагчидтай ярилцаж, боломжит тооцоолол хийснээс үзвэл “DeepSeek” багадаа нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Хятадын хиймэл оюун ухаантай загварууд дунджаар 750 мянган үгийн ханш  2.19 ам.доллар юм. “OpenAI” болон “Anthropic” зэрэг томоохон өрсөлдөгчийнхөө зах зээлийг эзлэхийн тулд “DeepSeek” нэг сая төлбөртэй захиалагч бүрт жил бүр зургаан сая орчим ам.доллар олохоор тооцоолжээ. Энэхүү  орлогын үржвэрийг 65-аар үржүүлбэл “DeepSeek”-д нэг тэрбум ам.доллароос дээш зах зээлийн үнэлгээнд хүрэхийн тулд ойролцоогоор гурван сая төлбөртэй захиалагч хэрэгтэй болно гэсэн үг. “Appfigures” статистикийн агентлагийн мэдээлснээр “DeepSeek” програмыг эхний хоёр долоо хоногт 3.6 сая гаруй хэрэглэгч татжээ. Үүнээс 10 хүрэхгүй хувь нь төлбөртэй захиалгад бүртгүүлсэн байна. Компанийн тодорхой орлогоос үл хамааран зах зээлийн үнэлгээ  дор хаяж нэг тэрбум ам.доллар байгаа нь хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн загварууд нь орлогын өгөөжөөс илүү үндсэн боломжоор илүү үнэлэгддэгтэй холбоотой.  Хэдхэн өдрийн амжилтаараа “DeepSeek” өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг таван хиймэл оюун ухааны лабораторид багтсан. Нэг тэрбум ам.доллар гэдэг Хятадын зах зээлд бага тоо. Гэхдээ БНХАУ-ын технологийн компаниудаас богино хугацаанд ийм гайхалтай үзүүлэлтэд хүрсэн нь үгүй. Лиан Вэньфэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гаднаас санхүүжилт хайхгүй” гэж хэлсэнчлэн венчур капиталын сангууд уг мэдэгдлийг стартапын судалгааны тэргүүлэх чиглэлтэй нийцэхгүй байгааг анхааруулсан. Үүнээс гадна тэрбээр “High-Flyer Capital Management” компанийн дүрмийн сангийн 76-аас доошгүй хувийг эзэмшдэг. Энэ нь 240 сая ам.доллароор үнэлэгднэ. Лиан Вэньфэн  Ханжоу хотын Жэжян технологийн их сургуульд суралцжээ. 2006 онд электроникийн бакалавр, дараа нь харилцаа холбооны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр аспирантурт суралцаж байхдаа дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжааг бүрэн автоматжуулах судалгааг амжилттай хийсэн. Улмаар 2013 Германы математикч Карл Якобоор нэрлэсэн “Ханжоу Якоб” хөрөнгө оруулалтын пүүсээ байгуулжээ. Хоёр жилийн дараа бизнесийн хамтрагчидтайгаа “High-Flyer Capital Management”-ийг үүсгэн байгуулж, математик болон хиймэл оюун ухаанд тулгуурласан хедж сангаа байгуулав. Тухайн үед 100 график боловсруулах нэгжтэй өндөр технологийн микрочипүүд хөгжүүлж байсан.  Улмаар 2019 он гэхэд тус сан нь Хятадын хамгийн том, хамгийн үр дүнтэй тоон арилжааны пүүсүүдийн нэг болсон юм. Лиан Вэньфэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 1100-д хүргэхийн тулд 30 сая ам.доллар зарцуулжээ. Хиймэл оюун ухаанд илүү их анхаарал хандуулж, энэ төрлийн алгоритмууд болон практик хэрэглээг судлах зорилгоор “Hangzhou High-Flyer AI” компани байгуулж, гадаад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тус пүүс нь хедж сангуудтай төстэй зохион байгуулалтын бүтэцтэй бөгөөд жил бүр үйлчлүүлэгчдийнхээ удирдлагад байгаа хөрөнгийн хоёр, ашгийн 20 хувийг авдаг аж.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 12 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 15 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 19 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 24 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 56 минутын өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 56 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 59 минутын өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 17 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 22 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ 23 цагийн өмнө
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө 23 цагийн өмнө
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно 23 цагийн өмнө
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав 23 цагийн өмнө
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр
“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээ… Өчигдөр
Гадаад харилцааны оргил жил- төрийн есөн айлчлал Өчигдөр