“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээлт боллоо


МАН,  Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ сарын 8-нд тохионо. Энэхүү түүхэн өдрийг  тохиолдуулан  “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг”  номын нээлт энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо. Номын нээлтэд МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Мандхай, Ж.Галбадрах болон намын удирдах бусад албаныхан, зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөл оролцов.

МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар номын нээлтэд хэлсэн үгэндээ “Эдүгээ маршал Х.Чойбалсантай холбогдох эд зүйлс, архивын баримтын эх сурвалж, түүнд холбогдох гэрэл зураг, газар орон, байшин барилга гээд бүгд түүх соёлын өв болох нь маргашгүй үнэн юм. Бид маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан 1953 оноос хойш Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байсан Х.Чойбалсангийн хосгүй өв болох МАН-ыг үүсгэн байгуулагчид, тэргүүлэгчид, Ерөнхий сайдууд, яамдын сайд нар зэрэг 102 эрхмийн гэрэл зураг бүхий цомгийг эмхэтгэн өргөн түмэндээ хүргэхийг зорилоо. Энэхүү цомог 1934 оноос бүтээгдсэн гэж үзэж байгаа бөгөөд гэрэл зургуудын тайлбарыг улаан, хар өнгийн бэхээр монгол бичгээр бичсэнийг энэхүү номд дэлгэрүүлэн бичсэн. Маршал Х.Чойбалсангийн энэхүү цомог нь Монголын түүхэнд нэгэн шинэ эх сурвалж болж, монгол төрийн зүтгэлтнүүдийн амьдрал, үйл ажиллагаа, намтар судлалд орхигдсон байх зүйлийг тодруулсан гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээв.

Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын өмнөтгөл хэсэгт  мэндчилгээ хүргэхдээ “Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, маршал Х.Чойбалсангийн үлдээсэн түүх соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх нь эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох өндөр ач холбогдолтой билээ” хэмээн онцлов. “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг Түүхийн ухааны доктор На.Батболд, Ч.Болдбаатар нар эмхэтгэн гаргаж, Түүхийн ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт редактор хийж, МАН дэмжин хэвлүүлсэн байна. Энэхүү номыг эхмэтгэн гаргасан Түүхийн ухааны доктор На.Батболд “Монголын түүхэнд үлдсэн улс төрийн зүтгэлтнүүдээс хамгийн арвин баялаг сан хөмрөгтэй хүн бол маршал Х.Чойбалсан байдаг ч түүнтэй холбоотой судалгааны бүтээл, түүнийг судлаачид цөөн байгаа тул цаашид судалгааны бүтээл олон гарна  гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн бол түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар “Маршал Х.Чойбалсан бол хувь хүн, удирдагчийн хувьд ч маш сонирхолтой тул түүний өвийг цаашид зайлшгүй судлах учиртай”-г тодотголоо.

Маршал Х.Чойбалсан Сувд, Нэргүй гэсэн охин, хүү хоёртой.  Номын нээлтэд Х.Чойбалсангийн охин Сувдын  зээ  охид ирсэн байлаа.  Тэднийг Чойбалсангийн Халиун, Чойбалсангийн Хулан гэдэг. Эгч дүү хоёр багадаа  өвөөгийнхөө талаар мэдээлэл багатай өссөн байна.  Тэднийг төрөхөд өвөө нь бурхан болсон байсан бол эмээ нь багад нь мөн нас баржээ. Харин ээж  Сувд нь охидоо өвөөгөөр нь овоглосон байна.  Учир нь тухайн 1990-ээд оны ардчилсан нийгэмд шилжсэн жилүүдэд тэдний гэр бүл өвөг дээдэс болох маршал  Х.Чойбалсангийн талаар ярих нь “хорио”-той байжээ. Нийгмийн уур амьсгал ч тэдний гэр бүлийг хавчин гадуурхах үзэгдэл гаргадаг байсан гэнэ. Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан “Миний ээж, нагац ах хоёр маань бидэнд өвөөгийн талаар ярих нь хаалттай байлаа. Учир нь маршал Х.Чойбалсангийн охин гээд миний ээжийг ажлаас нь халах санал ч гарсан байсан. Харин бидэнд өвөөгийн зурагнууд байсан. Зургийн ард талд монгол бичгээр бичсэн тайлбартай. Тиймээс бид монгол бичиг мэддэг хүнээр тайлбарыг нь уншуулж, кириллээр бичээд, хэд хэдэн зургийн цомог гаргаж байлаа. Манай эмээ тухайн үед  өвөөг бурхан болсны дараа  эдэлж байсан хэрэгсэл, бусад зүйлийг музейд хүлээлгэн өгсөн байдаг. Харин манайд өвөөгийн шинель, цэргийн цамц нь байдаг. Бид өвөөгийнхөө талаар номноос л уншиж байсан. ” гэсэн юм.  Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан арга хэмжээ үргэлжилж байна.

Н.Энх

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 30 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 33 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 37 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 42 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 1 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 17 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ 23 цагийн өмнө
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө 23 цагийн өмнө
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно 23 цагийн өмнө
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав Өчигдөр
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр
“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээ… Өчигдөр
Гадаад харилцааны оргил жил- төрийн есөн айлчлал Өчигдөр