“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно

unen
23 цагийн өмнө

Нийслэлийн Аялал жуулчла­лын газар, “Скай резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.

Наадмын үеэр

Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэм­цээн

Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн

Снөүбоардын тэмцээн

Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалга­руу­лах тэмцээн

Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн

Уулын цанын сонирхог­чийн тэмцээн

Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн

Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн

Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.

Үзвэр, үйлчилгээ

Шүхрийн үзүүлбэр

Шувуулахуйн үзүүлбэр

Хоол ундны үйлчилгээ

Цана, чарганы үйлчилгээ явагдана.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 га­руй баг тамирчин оролцо­хоос гадна БНХАУ-ын Өвөрмон­гол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува, Бүгд най­рамдах Буриад улс гэх мэт Монгол туургатны 100 гаруй гадаад тамирчин оролцоно.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 11 минутын өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 37 минутын өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 40 минутын өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 45 минутын өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 49 минутын өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 1 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 2 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 18 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… 22 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ 23 цагийн өмнө
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно 23 цагийн өмнө
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав 23 цагийн өмнө
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ 23 цагийн өмнө
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө 23 цагийн өмнө
"NIGHT OF CHAMPIONS, ULAANBAATAR-2025" болно Өчигдөр
Брюссель хийн таазыг цуцлахаас татгалзав Өчигдөр
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэв Өчигдөр
“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээ… Өчигдөр