Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхбаатар аймгийн багш, сурагчид тэргүүллээ

unen
6 цагийн өмнө

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан “Монголын түүх” олимпиадыг 2025 оны хоёрдугаар сарын 08-09-нд Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын эхний даваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 1071 сурагч оролцсон бөгөөд тэднээс шилдэг 58 сурагч хоёрын даваанд шалгарч, эсээ бичлэгийн төрлөөр өрсөлдөн шилдгийн шилдгүүд тодорсон юм.

“Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож, түүхийн мэдлэг, ур чадвараараа манлайлсан шилдгийн шилдэг оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. 

Улсын хэмжээнд мянга гаруй сурагч өрсөлдсөн, өргөн цар хүрээтэй тус олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Галсан, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бат-Эрдэнэ, Ц.Ганзориг, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн доктор, профессор Ж.Гэрэлбадрах, доктор А.Алтанбагана нар оролцов.

Б.Пүрэвдагва: Бид дэлхийн хаана ч Монгол хүн гэж бахархалтайгаар хэлэх хамгийн том шалтгаан бол Монголын түүх юм

СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва шагнал гардуулах үеэр хэлэхдээ “Энэхүү олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөхдөө 300 сурагч оролцоно гэж тооцож байсан. Гэтэл 1071 сурагч олимпиадад өрсөлдлөө. Эндээс хойч үе болсон дүү нар минь улс, эх орныхоо түүхэнд ямар их ач холбогдол өгч, Монголын түүхээ шимтэн судалдаг хүүхдүүд маш олон болжээ гэсэн бахархах сэтгэгдэл төрж байна. Бид дэлхийн хаана ч Монгол хүн гэж бахархалтайгаар хэлэх хамгийн том шалтгаан бол Монголын түүх юм” хэмээсэн юм. Мөн тэрбээр шавь нараа бэлтгэж, боловсруулсан 216 багш, олимпиадыг мэргэжлийн түвшинд хамтран зохион байгуулсан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэмцээний шүүгч, МУБИС-ийн доктор, профессор Ж.Гэрэлбадрах “Тусгаар тогтносон улсын иргэн байна гэдэг зүйрлэшгүй их аз жаргал. Тусгаар тогтнол асар их үнээр олддог. Юм бүхэн өнөөдөр шиг байгаагүй. Энэ бүхнийг мэддэг, ойлгодог, хүндэлдэг, хайрладаг байгаасай” гэдгийг хаалтын үеэр хэлсэн үгэндээ онцолж, олимпиадад оролцогч багш, хүүхдүүд үүнийг эргэн тойрондоо үргэлж үлгэрлэж явахыг захисан юм.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаа шагнал гардуулах ёслолоор үргэлжлэв. Шагнал гардуулах үйл ажиллагааны эхэнд олимпиадын шилдгийн шилдгээр тодорсон 58 сурагчид батламж гардууллаа. Түүний дараа олимпиадын шагналт байрт шалгарсан сурагчид болон шилдэг заах аргын нэгдлүүдэд шагналыг гардуулан өгөв.

Олимпиадын тэргүүн байрт их жанжны нэрээр нэрлэгдсэн Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч Эрдэнэбатын Сод-Эрдэнэ шалгарсан нь ихээхэн онцлогтой үйл явдал болсон юм. Тэрбээр дунд ангиасаа эхлэн түүхийн хичээлийг шимтэн судалж буй бөгөөд өрсөлдөөн ихтэй олимпиадад тэргүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа. 

Олимпиадын дэд байрт Нийслэлийн 84-р сургуулийн сурагч Ундармаагийн Мишээл тодорсон юм. У.Мишээл дэлхийн хаана ч очсон Монголын түүхээ мэддэг Монгол хүн байх ёстой гэж бодож багаасаа түүхт шимтэн орсон байна. 

Олимпиадын гутгаар байрт Нийслэлийн Гёте сургуулийн сурагч Дарамбазарын Эрдэнэ-Очир шалгарлаа. Д.Эрдэнэ-Очир тавдугаар ангиасаа түүхийг эх сурвалж, судалгаа шинжилгээний хүрээнд судалж эхэлснээ ярьж байв.

Мөн олимпиадын тусгай байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Дэлгэрцэцэг, Нийслэлийн 24-р сургуулийн сурагч Э.Цэлмэг нар орсон юм.

Энэ удаагийн олимпиад багш нарын хичээл зүтгэл, ур чадварыг үнэлэн шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулснаараа мөн онцлог байв. Сурагчдын оролцоо, онооны эрэмбэ зэргээрээ тэргүүлсэн дараах таван сургуулийн заах аргын нэгдлийн багш нар шилдгүүдээр шалгарлаа.

Тэргүүн байрт, Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн багш Ч.Баяржаргал

Дэд байрт, Нийслэлийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн багш И.Эрдэнэбаяр

Гутгаар байрт, Нийслэлийн Шинэ Монгол сургуулийн багш А.Ганбаатар

Тусгай байрт, Төв аймгийн Зуунмод хотын ЕБ-ын 5-р сургуулийн багш Г.Мөнхбаяр

Тусгай байрт, Нийслэлийн 102-р сургуулийн багш О.Уянга.

Сүхбаатар аймгийн сурагч тэргүүлсэн уг олимпиадын шилдэг багшаар мөн л Сүхбаатар аймгийн багш Ч.Баяржаргал тодорсон нь Сүхбаатарчуудын эх түүхийнхээ мэдлэг, сан хөмрөгт хэрхэн хүндэтгэлтэй хандаж буйг харуулж байна. Ч.Баяржаргал багш өмнө нь нийгмийн ухааны олимпиадад оролцдог байсан ба түүхийн олимпиадад шавь нараа бэлтгэн оруулж буй анхны тохиолдол нь энэхүү “Монголын түүх” олимпиад гэдгийг хэлж байв.

Олимпиадын шүүгч, оролцогч хүүхдүүд болон бэлтгэсэн багш нар бүгд уралдааныг мэргэжлийн түвшинд, өндөр зохион байгуулалттай, цэгцтэй, алдаа мадаггүй зохион байгуулсныг онцолж байна. Багш, сурагчдын зүгээс олон оролцогчидтой энэ олимпиадыг дэс дараатай, шударга шүүн явуулсанд талархаж байгаагаа илэрхийлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг хүссэн юм. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Монголын түүх” олимпиад амжилттай өндөр үүдээ хаалаа.

Эх сурвалж: Nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНМАУ-ын “Пионерийн бүлгэмийн удирдагч” 38 минутын өмнө
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж б… 2 цагийн өмнө
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ази, Номхон далайн бүсийн чуул… 5 цагийн өмнө
Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насы… 5 цагийн өмнө
Б.Тэмүүлэн: Цахим технологийн тусламжтайгаар бүс нутагтаа үлгэрлэн, үн… 5 цагийн өмнө
“Иргэдээ сонсъё” уулзалт тогтмол болж байна 6 цагийн өмнө
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойд зориулсан түүхийн олимпиадад Сүхба… 6 цагийн өмнө
Я.Содбаатараар ахлуулсан баг Дорноговийн иргэдтэй уулзав 6 цагийн өмнө
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирлаа 6 цагийн өмнө
Хийморийн дарцаг хатгахад сайн 6 цагийн өмнө
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад … 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн найман сумын 2700 гаруй иргэнтэй уулзлаа 7 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна 23 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блокийг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруул… Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ Өчигдөр
“Улаанбаатар” өвлийн наадам энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болно Өчигдөр
“DeepSeek” хиймэл оюун ухаан хөгжүүлэгчдийг сандаргав Өчигдөр
USAID-ийг татан буулгахаар хэлэлцжээ Өчигдөр
А.Меркель цагаачлалын бодлогоо өмөөрлөө Өчигдөр