Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад тусламжийг царцаахаар хэлэлцэж байна. Энэ нь юуны түрүүнд дэмжлэг хүлээн авагчид, бүх төрлийн төрийн бус байгууллага, сан, хувь хүмүүст хамаатай. Цагаан ордны шинэ баг Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийг татан буулгах төлөвтэй байна. Элон Маск уг агентлагийг гэмт хэргийн байгууллага, марксист радикалуудын үүр гэж шүүмжилсэн. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь улс орнуудын хөгжлийг дэмжих, гадаадын хүмүүнлэгийн тусламжийг хариуцдаг Холбооны Засгийн газрын агентлаг юм. Агентлагийг 1961 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийн засаг захиргаа Африк, Ази дахь ЗХУ-ын нөлөөг бууруулах зортлгоор байгуулсан. Сүүлийн жилүүдэд АНУ-ын нийт гадаад тусламжийн талаас илүү хувийг USAID-ээр дамжуулан олгожээ. АНУ-ын Холбооны төсвийг USAID-ын үйл ажиллагаанд зарцуулж буйг зарим татвар төлөгч шүүмжилсээр ирсэн. Олон улсын хөгжлийн агентлагийн үндсэн зорилго хөгжиж буй орнуудыг дэмжих, тэр дундаа ядууралтай тэмцэх, байгалийн гамшгийг арилгах, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд оршдог. Ингэхдээ Африк, Ази, Латин Америкийн орнуудад чиглэдэг аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна