Европын Комисс 2022 онд баталсан байгалийн хийн үнийн дээд хязгаарыг сунгахаас татгалзлаа. Барууны хоригийн дараа хийн ханш огцом өсөж, мянган шоо метр тутамд 3700 ам.долларт хүрч үнийн тааз тогтоосон. Брюсселийн эгнээний орнуудын Эрчим хүчний сайд нар 2022 оны арванхоёрдугаар сард Европын бүх биржүүдэд хийн үнийн дээд хязгаарыг нэг МВт.цаг тутамд 180 евро буюу мянган шоо метр тутамд 2000 ам.доллар байхаар тохиролцсон. Тэд 2023 оны арванхоёрдугаар сард тохиролцоогоо 2025 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасан юм. Хийн таазыг үнийн савлалтаас болгоомжилсны дараа боловсруулсан учир бодит үр дүнд хүрээгүй. Европын зах зээл ОХУ-ын экспортын алдагдалд хүлээгдэж байснаас хамаагүй хурдан дасан зохицож ханш тогтвортой буурсан. Хэдийгээр Европын байгалийн хийн зах зээлийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч 2025 онд зах зээлд заналхийлэхгүй учир үнийн дээд хязгаарыг цуцлахаас татгалзсан бололтой.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна