Чацаргана жимсний ач холбогдол: Ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх, судасны хана гэмтэхээс хамгаалах, судасны хатуурал болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны системийн эргэлтийг сайжруулах, биеийг эрүүлжүүлэх ач тустай.
Монгол чацаргана 15 хувь, жимсний зөөлөн эд нь 2.8-8.0 хувь, үр нь 12.0-13.0 хувийн тослогтой. Хүний бие зайлшгүй авах хэрэгцээт Омега болон бусад тосны ханаагүй хүчлүүдийг (Палмитик, Олейтик, Линолик, Омега 3, 6, 7, 9) агуулдаг.
Хоногт 5-8 ширхэг чацаргана жимс идэхэд хоногийн хэрэгцээт С, Д, Е, А, В витаминуудаар бүрэн хангагддаг гэдэг.
Флавнойд агуулдаг: Чөлөөт радикалуудыг устгадаг, хүний биеийн эд эсийг өдөр тутмын хорт бодисоос хамгаалж, бодисын солилцоог сайжруулдаг нэг төрлийн биологийн идэвхт энэхүү бодисыг мөн агуулна.
Чацарганы жимс биологийн идэвхт 190 гаруй төрлийн бодисыг хамгийн зохист харьцаагаар өөртөө агуулдаг, биологийн идэвхт чанар өндөртэй байгалийн бүтээгдэхүүн юм.
Эх сурвалж: НЭМҮТ