БНХАУ-д тогтоосон хөл хорионы улмаас “iPhone 14” ухаалаг утасны нийлүүлэлт саатсан тухай “Apple” компанийн төлөөлөгч мэдэгджээ. Технологийн аварга “Apple” компани Хятад дахь угсрах үйлдвэрээ хагас хүчин чадлаар ажиллуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Бээжингийн Төв Засгийн газрыг Ковидын хязгаарлалтаа цуцална гэж найдаж байсан. Гэвч хэсэгчилсэн хөл хорио эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад дэлхийн хоёр дахь том эдийн засаг Ковидын байнгын хязгаарлалт, хөрөнгийн уналт, дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэлээс үүдэлтэй удаан хугацааны сорилтуудыг даван туулахын тулд тэмцэж байна. БНХАУ-ын худалдааны тоо баримтаас харахад өнгөрсөн сард импорт, экспортын хэмжээ буурчээ. Тухайлбал, гадагшаа чиглэсэн тээвэрлэлт өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан. Энэ нь 2020 оны тавдугаар сараас хойшхи анхны уналт юм.
Х.Заяа