“Их 20”-ийнхон мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ


ОХУ, Украины хямралын үед дэлхийн улс төрийн чухал хэлэлцээрийн нэг “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт Балид боллоо.  Энэ бол хүчирхэг эдийн засагтай 20 улсын төрийн тэргүүний 17 дахь уулзалт байв. Хүчний тэнцвэрээс гадна эрчим хүчний ханшийн өсөлт, Москвагийн үр тарианы шантаажаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл зэрэг эдийн засгийн чухал сэдвийг хэлэлцжээ. Олон улсын валютын сангийн  эдийн засагч Триггви Гудмудссон “Их 20”-ийн орнууд инфляц, өрийн цоорхой хүлээж байгааг анхааруулсан.  2022 оноос дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал буурчээ. Цаашид сөрөг таамаглал дэвшүүлэх нь инфляц болон Украины мөргөлдөөнийг хурцатгахад нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд “Их 20”-ийнхон мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан нь стагфляцын асуудал (зогсонги + инфляци).  АНУ дэлхийн эдийн засгийн 20 хувийг бүрдүүлдэг бол БНХАУ 17 хувийг эзэлдэг. Харин ОХУ дөнгөж нэг хувийг бүрдүүлж байна.  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дээд хэмжээний уулзалтад оролцох хуваарьтай байсан ч эцсийн мөчид айлчлалаа цуцалсан. Москвагийн  төлөөлөгчдийг  Гадаад хэргийн сайд Сергей Лавров ахалсан юм. АНУ-ын Төрийн тэргүүн Жо Байден энэ үеэр хоёр талт хэд хэдэн уулзалт товлож,  нүүр тулсан хэлэлцээр хийжээ.  Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан  “Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийхгүй” гэж урьдчилж мэдэгдсэн.  Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Гадаад хэргийн сайд С.Лавров нар  уулзалт товлоогүй. Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс орныхоо байр суурийг цахимаар илэрхийлжээ. 

Зохион байгуулагч орон болох Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо ОХУ-ын  эхлүүлсэн дайны шүүмжлэлийг зөөлрүүлэхийг хичээсэн. Түүнд  АНУ, Европ, Австрали, Канад, Японы төлөөлөгчдөд шахалт үзүүлсэн гэж зарим хэвлэлд дурджээ.  Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын төлөөлөгчдийг үл тоомсорлохыг уриалсан аж. “Их 20”-ийн бүлэгт Европын холбоо, Аргентин, Австрали, Бразил, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, Их Британи, Мексик, ОХУ, АНУ, Турк, Франц, БНСУ, Өмнөд Африк, Япон, Саудын Араб  багтдаг. Эдгээр улс дэлхийн эдийн засгийн үйлдвэрлэлийн 85, худалдааны 75 хувийг бүрдүүлж, дэлхийн хүн амын гуравны хоёрыг эзэлдэг аж.

Х.ЗАЯА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22