АНУ-ын эрх баригчид ОХУ-ыг олон улсын байгууллагаас, тэр дундаа “Их 20”-ийн гишүүнчлэлээс хасахыг эрмэлзэж эхэлсэн. Цагаан ордны саналыг Конгрессын хоёр танхимын холбогдох хороодоор хэлэлцсэн АНУ-ын батлан хамгаалахын төсвийн төсөлд тусгасан байна. Энэ тухай АНУ-ын цэргийн департаментын цахим хуудсанд нийтлэсэн баримт бичигт дурджээ.
Төсөлд Оросын төрийн албан хаагчдыг “Их 20”, Банкны хяналтын Базелийн хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Даатгалын хяналт шалгалтын олон улсын холбоо зэрэг олон улсын баримт бичгээс хасахыг шаарджээ. 2023 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн төсөлд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар ОХУ-тай мэдээлэл солилцохыг бүрмөсөн хориглосон.
Х.ЗАЯА