Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонгов



Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

10:40 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн хэлэлцэв. УИХ-ын гишүүн  Б.Энхбаяр нь 1994 онд Чойбалсан хотын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш, 2000-2001 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2001-2002 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх, 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

Гишүүд Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг сонгохыг дэмжив. Дараагаар нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

10:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулав.  Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , байнгын хороодын дарга нарыг сонгож, чөлөөлөх,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг нийт 14 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлж байна. 

Н.Энх


1
angry
0
care
1
haha
9
liked
0
love
0
sad
4
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 15 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 15 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 15 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 16 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 18 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 18 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 21 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр