Тойргийн сэтгэлгээгээр биш томоохон реформ хийх хэрэгтэй


“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тавьсан илтгэлээс онцлох эшлэлийг хүргэж байна.

  • Эдийн засаг 13 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанар дээшилсэнгүй
  • Уул уурхайн бүтээгдэхүүний өгөөж ард иргэдэд хэр хүртээмжтэй байна вэ гэдэг асуудал 30 жилийн дараа зүй ёсоор урган гарч ирлээ
  • Өнгөрсөн 30 жилд урт хугацааны хөгжлийн бодлого алдагдсан
  • Шулуухан хэлэхэд галзуу хулганад суусан юм шиг л 30 жил өнгөрлөө
  • Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хэт олон хуваагдсанаас болж сахилга, хариуцлагагүй байдал бүх шатанд нүүрлэсэн
  • Бид авлигын төсөөллийн индексээр байнга ухарсаар иржээ
  • Үүрэг хариуцлагыг давхар авч явах дүгнэлт 30 жилийн дараа та бидэнд ирж байна
  • Улаанбаатар хотыг 586 мянган хүн амтай байхад V цахилгаан станцын талаар ярьж байсан ч ажил хэрэг болголгүй өдийг хүрлээ
  • Асуудлаа цэгцэлж, том шийдэл гаргая гэхээр улс төрөө дийлдэггүй, гал унтраах байдлаар аргацаасаар ирсэн
  • Өнгөрсөн 30 жилд бодлого, төлөвлөлтгүй явсны нэг том жишээ нь нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн арчаагүй байдал
  • Бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болж байж нэг их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээр Хөгжлийн банк сая л дампуурлаас гарлаа
  • Цаашид зөвхөн тойргийн сэтгэлгээгээр биш томоохон хэмжээний реформ хэрэгтэй байна 
  • Бид 90 хувийг нэмүү өртөг шингээлгүйгээр гадагш гаргадаг мөртлөө 90 хувийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг импортоор авдаг улс болсон
  • Аж үйлдвэржилтийн том бодлогоо бид өнгөрсөн 30 жилд унагаасан. Энэ бол гашуун түүх.
  • Манай улсын эдийн засаг бүхэлдээ нүүрс, зэс хоёр дээр тогтдог
  • Нүүрс, зэсийн албан бус бүлэглэл хууль хяналтынхныг бүхэлд нь барьдаг болсон
  • Одоо үүсээд буй нүүрстэй холбоотой асуудлын цаана маш их хэмжээний далд эдийн засаг байгаа
  • Далд эдийн засгийг ил болгочихвол ерөөсөө 2-3-хан жилийн дотор Монгол Улсын эдийн засаг хоёр дахин тэлнэ
  • Цаашид төмөр зам, газрын албаны асуудлыг цэгцлэхээс аргагүй
  • Өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, алдаа оноо ч Үндсэн хуультай тодорхой хэмжээнд хамааралтай гэдгийг бид хүлээн зөвшөөрөх нь зүйтэй
  • Монгол Улс хоёр мөрийн хөтөлбөртэй, хоёр засаглалын хэлбэрт байгаа нь багагүй асуудал үүсгэдэг 
  • Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдож гарч ирээд амлалтаа биелүүлэх гэхээр төсөв, кабинет хоёр байдаггүй
  • Засгийн газар унасан тохиолдлуудыг харахаар дандаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа таараад байдаг
  • Засаглалын аль нэг сонгодог хэлбэр лүүгээ явах нь зөв эсэх талаар ярилцах шаардлагатай
  • Магадгүй хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь бид хоёр байх
  • Сонгодог парламент талдаа эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх эсэхийг хамтдаа ярилцах цаг хугацаа мөн
  • Үндсэн хуулиас бусад хуулиар эрх зүйн асуудлыг зохицуулна гэвэл учир дутагдалтай
  • Үндсэн хуулийн суурь концепц өөрөө олон асуудалд ил ба далд, шууд болон шууд бус утгаар нөлөөлдөг
  • Өнгөрсөн 30 жилийг бодитой дүгнэж, шинэ 30 жилийг тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг 
  • Олон талаас нь шүүн хэлэлцэж, сэтгэл хөдлөлөөс ангид байж, өнөөдрийн цаг хугцаанд хэт авталгүйгээр алс хэтийн суурь асуудлаа том зургаар нь харж шийдвэрлэх нь та бидний түүхэн үүрэг 
  • Үндсэн хуулийг шинээр өөрчлөн найруулах хэмжээний том реформ хийх талаар ярилцаж, хөдөлж болно
  • Хөрсөн дээр ургаж байгаа хогийн ургамалтай тэмцэнэ гэдэг нэг асуудал. Тийм хөрс бүрдэхгүй байх тогтолцооны реформ хийнэ гэдэг өөр асуудал.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн №002/24533/


0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
8
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 15 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 15 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 15 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 16 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 18 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 18 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 21 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 23 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна Өчигдөр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр