Г.Занданшатар Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзав


Манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.19) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг санал нэгтэй тэмдэглээд, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. 

Энэ үеэр Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ноён А.В.Гордеев тодотгосон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр улсын худалдааны нийт эргэлт жилийн дүнгээр 2.7 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч гадаад худалдаа бүтцийн хувьд Монгол Улсад өндөр алдагдалтай хэвээр байгааг тэмдэглэв. Иймд цаашид Монголын талаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ХАА-н гаралтай, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум анхаарал хандуулж, бодит дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Ноён А.В.Гордеев Монгол Улсад хэрэгжих дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний томоохон болон дагалдах төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын хамтын ажиллагаа, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 12 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 12 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 12 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 12 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 14 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 14 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 17 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр