Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн саналыг тусгалаа


“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр (2023.01.19) хуралдаж, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн саналын дагуу зөвлөлдөх санал асуулгын асуултын төслийг нягтлан хэлэлцэв.

Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах ажлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөл “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан 600 орчим, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, иргэдээс цахимаар авсан 500 шахам саналыг шүүж нэгтгэсний зэрэгцээ өнөөдөр Стэнфордын их сургуулийн Олон нийтийн харилцааны төвийн захирал, профессор Жэймс Фишкинтэй цахим уулзалт хийж зөвлөмж, саналыг нь авлаа. 

Профессор Ж.Фишкин, зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны асуултууд оролцогчдод ямар нэгэн санал, мэдээлэл өгөхгүй, товч тодорхой байх ёстой бөгөөд харин зөвлөлдөх уулзалтаар тухайн асуудлын сул ба давуу талын тухай тэнцвэртэй мэдээлэл авсны дараа үзэл бодол, байр суурь нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдэг энэ ажлын гол үр дүн байх болно гэсэн юм. Тэрбээр, иргэдэд мэдээллийг тэнцвэртэйгээр өгөх илтгэгчдийг сонгох, хариултыг аль болох асуулт бүрд ижил хэлбэрээр, хялбар хариулагдах боломжтой байдлаар төлөвлөх, хөндөж буй сэдвийн ерөнхий ба тодорхой хүрээг нарийвчлан гаргаж, асуултыг оновчтой томъёолох талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс тавьсан асуултуудад тодорхой хариулт өгөв.

Зөвлөлдөх зөвлөл хуралдаанаараа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон профессор Жэймс Фишкиний зөвлөмж, саналуудыг Зөвлөлдөх санал асуулгын асуултын төсөлд тусгаж, Байнгын хорооны даргад танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 12 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 12 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 12 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 12 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 14 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 14 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 17 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр