С.Төгс: Би өөрчлөлт шинэчлэлгүйгээр амьдралыг төсөөлж чаддаггүй


Тайзаа эзэгнэж, загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг “амьдруулж” чаддаг моделиудын нэг нь С.Төгс. Чамин хээнцрээс хол, брэнд хөөцөлддөггүй түүнийг моделийн хувьд цагаан цаастай зүйрлэмээр. Загвар зохион бүтээгчийн орон зайг мэдэрч, ажиллах боломжийг бүрдүүлдэг нь С.Төгсийн онцлог ажээ. Шинэ оноо дэлгэцийн шинэ бүтээлээр эхлүүлж буй түүнийг хэдэн хором хүлээлгэлээ. Кино, загвар гээд сэдэвт хязгаарлагдахгүйгээр бидний ярилцлага өрнөсөн юм.

-Таны одоо бүрдүүлээд байгаа имижээс ярилцлагаа  эхэлье. Юунд зориулж энэ өнгө төрхийг бүрдүүлсэн бэ?

-Юуны түрүүнд намайг ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Миний дүр бүтээсэн “Нийслэл хүүхэн: Бал сар” киноны нээлт саяхан болсон. Кинонд оролцон тоглосон уран бүтээлчид нээлтийн ёслолын үеэр хар, цагаан өнгө хослуулахыг сонсоод би хослол өмсье гэж бодсон юм. Гэхдээ энгийн хослол өмсөхийг хүсээгүй. Хэт задгай биш мөртлөө биеийн зарим хэсгийг ил гаргасан байдлаар хувцсаа тохируулсан.  Загварын арга хэмжээ биш киноны нээлт гэдгийг бодолцож хослолынхоо загварыг гаргасан юм. Хэрвээ загварын арга хэмжээ байсан бол илүү задгай хувцаслах байсан.     

-Стиль имижээ бүрдүүлэхэд баримталдаг зарчим танд бий юү?

-Ямар үйл ажиллагаанд оролцох, надтай хэн хамт байгааг бодолцож хувцсаа сонгодог. Ер нь бол хэн нэгнийг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээдэг. Дээр нь өндөр хүний онцлог гэж бий. Өндөр хүмүүс чинь хүссэн хувцсаа өмсөж болдоггүй юм шүү дээ. Бага зэрэг чимэг ороход л их сүртэй харагдах гээд байдаг талтай. Тиймээс тухайн орчноос шалтгаалж хэрхэн хувцаслахаа шийддэг.

 

Ямар нэг зүйлд хайрцаглагдаад ирэхээр хэн нэгэн намайг багалзуурдаад байгаа юм шиг санагддаг

 -Уг нь та яг л салхи шиг хүн. Ямар нэг зүйлд хайрцаглагддаггүй юм шиг санагддаг?

-Намайг сайн ажиглажээ. Үнэ­хээр тийм. Ямар нэг зүйлд хайрцаг­лагдаад ирэхээр хэн нэгэн намайг багалзуурдаад байгаа юм шиг санагддаг. Би чинь өөрчлөлт шинэч­лэлгүйгээр амьдралыг төсөөлж чад­даггүй хүн.

-Гэхдээ таны саяхны кино нээлтэд бүрдүүлсэн өнгө төрх даруухан бөгөөд дэгжин, их содон харагдлаа. Дизайнерын нүд хурц байж чаджээ?

-Их баярлалаа. Ямар нэг үйл ажиллагаа юм уу нэвтрүүлэгт орохдоо өмсөх хувцасныхаа загварыг би өөрөө гаргадаг. Бас миний загварыг ойлгоно гэж бодсон загвар зохион бүтээгч эсвэл брэнд­тэй хамт­ран ажил­ладаг юм. Ки­ноны нээл­тийн үеэр өмссөн хувц­сыг “O Couture” брэндийн­хэн маань хийж өгсөн. Миний юу хүсэж бай­гааг ойл­гож яг хүс­сэн загва­раар хувцас урлаж өгсөнд баяр­лалаа гэж хэлье. Хэдий­гээр би загва­раа гар­га­даг ч яг миний бод­со­­ноор хийнэ гэ­дэг амар­­гүй. Тий­­мээс на­майг ойл­гох загвар зохион бү­тээгч, брэнд байна гэдэг сайхан хэрэг л дээ. 

-“Нийслэл хүүхэн: Бал сар” уран сайх­ны киноны улаан хивсний ёс­лолд  та со­дон зочин бай­сан. Өмнө нь дэл­гэцийн бү­тээлд тоглож байв уу? 

-Ганц хоёр дэлгэцийн бүтээ­лийн зураг авалтад оролцож байсан. Харин энэ удаагийн кино юугаараа ялгаатай вэ гэхээр би “Нийслэл хүүхэн: Бал сар” киног амьдралынхаа нэг хэсэг болгоё гэж бодсон. Бас ажил хэрэг болгоё гэж шийдсэнээс хойш тоглосон анхны кино болж байна. 

-Тайз дэлгэцийн шилдэг уран бүтээлчидтэй нэг баг болон хамтран ажиллахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Дор бүрнээ өөрийн ажил үүргийг мэддэг бага их сайхан юм билээ. Ийм гоё багийн нэг хэсэг нь болсондоо их баяртай байгаа. Ер нь анхны бүх зүйл гоё байдаг. Миний хувьд  “Orange entertainment”-ын бүтээл анхны кино маань байсанд баяртай байна.

 

Кино, дэлгэцийн салбарынхны хувьд би шинэ, залуу нь шүү дээ

 -Загвар болон дэлгэцийн тайзны ялгаа, онцлог нь юу гэж бодогдов?

-Мэдээж өөр байлгүй яах вэ. Одоо бол би загварын тайзан дээр ахмад гэж хэлэгдэхээр болсон. Бүх хүнийг танина, ямар ч ажил байсан саадгүй хийчихнэ. Харин кино, дэлгэцийн салбарынхны хувьд би шинэ, залуу нь. Тэгэхээр ийм тодотголтойгоор  “Нийслэл хүүхэн: Бал сар” кинонд тоглох их шинэлэг санагдсан. Сурах зүйл ч их байгааг мэдлээ.

-2023  он  таны хувьд  их  сонирхолтой байдлаар эхэлж байна. Үүнээс гадна оролцохоор төлөвлөж байгаа  онцлог үйл явдлаасаа танилцуулж болох уу?

-2023 он миний хувьд их завгүй жил болно.  Энэ асуултад дараа нь илүү дэлгэрэнгүй хариулъя.

-Та  загварын ертөнцөд өөрийн орон зайг  бий болгосон загвар өмсөгч. Цаашид таны гэсэн брэндийг үүсгэн байгуулах уу. Бодлоосоо хуваалцаач?

-Энэ бас нууц хэвээр үлдэг. Мэдээж өөрийн гэсэн бизнестэй болохын төлөө хичээнэ.

-Нэгэнт ярилцсаных, амьдралын тань нэгэн тод өнгө болсон охины тань талаар асуумаар байна. Ээж шигээ багаасаа хөгжим, бүжгээр хичээллэж байгаа юу?

-Охин маань одоо 10 настай. Сагсан бөмбөг тоглох дуртай, их хөөрхөн зөрүүд. Том болох тусам л түүний талаарх мэдээллийг сошиалд тавихаар харамлаад байдаг болсон. Дараа нь том болохоороо өөрийнхөө талаар ярих байх. Хүсээгүй байхад нь мэдээлэл өгөхөөр охиныхоо эрхийг зөрчөөд байгаа юм шиг санагддаг.

-Охинтойгоо цагийг хамт өнгөрүүлэхдээ юунд  илүү анхаарч тайлбарлахыг хичээдэг вэ?

-Би охинтойгоо яг л найз шиг нь харилцдаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа дуугаа өндөрсгөж үзээгүй. Цаашдаа ч тийм л байхыг зорьдог ээж.

-Ирээдүйгээ төлөвлөхөд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаар асууж ярилцлагаа өндөрлөе.      

-Бодсон зүйл олон бий. Гэхдээ ярихгүй, хийж үзүүлнэ ээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22