Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын хамтаар Монголбанкны удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарим чиглэлийг өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал гэдгийг сануулаад эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боловсруулж хаврын чуулганд танилцуулах чиглэл өглөө. Түүнчлэн экспортыг дэмжих замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, цаашлаад үнийн өсөлт, инфляцийг сааруулах боломжтойг дурдаад Монголбанкны энэ оны бодлого, хөтөлбөрүүд экспортыг дэмжихэд чиглэх хэрэгтэй гэдгийг сануулав.

Тэрбээр, дэлхийн эдийн засгийн төлөв байдалд зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна. БНХАУ цар тахлын хязгаарлалтын бодлогоо өөрчилсөн. Үүнтэй уялдаатайгаар Монголбанк энэ оны эдийн засгийн гол төсөөллүүдээ яаралтай шинэчилж танилцуулах хэрэгтэй хэмээгээд бодлогын зорилтоо экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх замаар иргэдийн бухимдлын үндэс болоод байгаа үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байгааг онцолсон.

Мөн цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт туссан ажлын байрыг хадгалж, экспортыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн зарцуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Үүнээс гадна Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт буюу арилжааны банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үйл явцад анхаарч ажиллахыг сануулаад Монголбанк, удирдлагын баг бүхэлдээ сахилга хариуцлагаа сайжруулахыг анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 12 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 13 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 13 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 13 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 15 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 15 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 18 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр