УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанканд ББСБ-тай хүн байвал ажлаа өгөхийг анхаарууллаа


УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлалаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулга эхлэхтэй холбогдуулан гишүүдийг олон хоногоор гадаад явахыг хориглосон. Харин хөдөө орон нутгийн ард иргэдтэйгээ уулзаж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад ажиллах үүрэг өгч байна. Харин УИХ-ын дарга чуулганы завсарлагаар өөрийн харьяа байгууллагуудаар орж ажиллахаар болжээ. Хамгийн түрүүнд Монголбанканд очиж, тус банкны удирдлагын багтай уулзав.

Банкны тухай нэмэлт өөрчлөлт оруулснаар банкууд IPO гаргаж, 2022 оны зургадугаар сард нээлттэй хувьцаат компани болохоор заасан. Гэвч энэ хугацаанд амжихгүй боллоо гээд хуулийн хугацааг жилээр сунгасан билээ. Спикер УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх талд анхаарч ажиллахыг тус банкны удирдлагуудад хэллээ. Мөн тэрбээр Монголбанкны ажилтнуудаас Банк бус санхүүгийн байгууллагатай байвал ажлаа өгөхийг санууллаа. Монголбанкны нийт ажилтнуудад ганц ч хүн Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаггүй гэдгийг спикерт хэлж байлаа. 

Түүнчлэн валютын ханшийг  нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг хүслээ. Сүүлийн үед иргэд төгрөгийн хадгаламжаа гадаад валют руу хөврүүлж, хадгалах нь нэмэгдсэн байна. Тиймээс төгрөгийн хадгаламж өмнөх сараас 126,5 тэрбум төгрөгөөр буурчээ. Валютын хадгаламж 4,7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хадгаламжийн энэ шилжилт зах зээлд валютын хомсдлыг буй болгож, төгрөгийн ханшийг унгах, улмаар импортын шинжтэй инфляцид нөлөөлж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг унагахгүй байх талаар санал солилцсон юм. Ер нь бол Монголбанкны үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг тогтвортой байдлыг хангах үүргийг хуулиараа хүлээсэн. Мөн Монголбанк инфляцыг 2022-2024 онд зургаан хувь орчимд тогтворжуулна хэмээн УИХ-ын тогтоолд  тусгажээ. Өнөөдөр бодит байдалд он гараад 13,2 хувь болсон байна.

УИХ-аас батлан гаргаж буй шийдвэрүүд жил бүр ийм байдлаар “нүд хуурсан” зорилт байгаад байх уу.

УИХ-ын дарга дээрх асуудлуудад шүүмжлэлтэй хандаж, баталсан хуулийн хэрэгжилтийг биелүүлэхэд анхаарахыг талаар яриад эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний дагуу ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг хэрхэн олгосон талаар шалгах ажлын хэсэг байгуулахыг даалгалаа. 

Б.Заяа


0
angry
0
care
0
haha
17
liked
0
love
0
sad
10
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 12 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 12 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 12 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 13 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 14 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 15 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 18 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 18 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр