Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн байна. 

Тэрбээр, "Настай ээжийн маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна" гэж хүсэлтдээ дурджээ.

Мөн, "Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.

Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно.

"Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна"" гэжээ.


4
angry
0
care
4
haha
0
liked
0
love
0
sad
4
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 10 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 10 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 10 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 11 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 12 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 13 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 16 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 18 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр