Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо


Боловсролын ерөнхий хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, санал авах хэлэлцүүлэг  Төрийн ордонд тодорхой сэдвийн хүрээнд  боллоо. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос зохион байгуулав.     


    Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Мөн хувийн хэвшлийн их, дээд болон бага, дунд сургуулиуд, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбооны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон юм. 


    Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн шинэчлэлийн онцлог”, “Стратеги академи”-ийн захирал Д.Бумдарь “Улс төрийн намын үзэл баримтлал ба боловсролын бодлогын хамаарал”, Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Н.Номин “Монгол Улс боловсролыг сонголтгүй хувийн сургуульгүй болгох уу”, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга  Б.Болорсайхан “Сурч боловсрох эрхийг баталгаажуулах нь” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлэн ярилцлага өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 7 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 7 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 7 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 7 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 9 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 12 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр