ХУУЛЬЧ Н.СҮНЖИДМАА: Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн нэрийг шүүхийн шийдвэрээр буцааж авсан


Өнөөдөр Д.Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойн түүхт өдөр тохиож байна.

Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Жанжин Д.Сүхбааатарын нэрэмжит төв талбайн нэрийг хууль бусаар өөрчилсөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн хуралдааны “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолыг хэрхэн шүүхээр хүчингүйд тооцуулж нэршлийг эгүүлэн авсан тухайг эргэн сануулья гэж бодлоо.

Энэ шүүхийн маргаанд  МАН-ын хууль, эрх зүйн бодлогын газрын хуульчид болох М.Төрбат, З.Энхболд, Я.Эрдэнэсайхан болон МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нарын хамт оролцож ялалт байгуулснаа нэр төрийн хэрэг гэж боддог.

2013-2016 оны МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны хууль эрх зүйн газрын хамт олон

Мөн дээрх маргааныг Германы хуульч, судлаачид онцгой кейс байна гэж онцолж байсныг дурдья.

НИТХТ-ийн  2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолоор Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайн нэрийг өөрчилсөн нь Монгол улсын холбогдох хуулиуд, Засгийн газрын шийдвэр, НИТХ-ын хуралдааны дэг болон Д.Сүхбааатарын хамаатан, үр сад болох 300 гаруй хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн гэж үзэн уг шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2015 оны 3 дугаар сард шүүхэд гаргасан.

Бид одоогийн МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяатай зөвлөлдөн нэхэмжлэлийг Д.Сүхбаатарын гучинцар хүү З.Хайдарын нэрээр гаргах нь хуульд нийцнэ гэж үзсэн бөгөөд нэхэмжлэлийн дагуу 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 1740 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Бид нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа дараахь үндэслэлийг гаргасан байдаг.

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д “гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...” эрхийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд олгосон  байхад тэд Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолыг өөрчлөх эрхийг өөрсдөдөө олгож Монгол Улсын Үндсэн хуулийн “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.”,  “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” эрхийг гагцхүү УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна., УИХ-ын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд мөн тэгж хуульчилсныг зөрчсөн. Хууль, Засгийн газрын шийдвэрийг  гагцхүү УИХ, Засгийн газар өөрөө л өөрчилнө.

Түүхэн баримтаас харахад 1926 онд Бүх цэргийн Зөвлөлөөс гаргасан “Монголын хувьсгалын их баярыг долдугаар сарын 11-нд тэмдэглэж, жагсаал хийх тухай” 20 дугаар тушаалын гуравдугаар зүйлд “Сүхбаатарын индрийн газар есөн цагт харьяат хороо, ангийн морьт цэргүүдийн харуулын хувцсаар, мөн хуягт тэргийг хуралдуулан ёслолын даргын заавраар жагсаасугай” гэсэн БХЯ-ны Төв архивын баримт, 1946 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Д.Сүхбаатарын хөшөөг байгуулж байршуулснаас хойш Д.Сүхбаатарын талбай гэж нэршиж улмаар Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн ёслолын журам”-аар  төв талбайг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит гэж хуульчлан баталгаажуулсан байдгийг НИТХ-ын Тэргүүлэгчид дараахь байдлаар зөрчсөн байдаг.

1/ Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.6-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.”, 

 2/ Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд... нэвтрүүлэхгүй байх” гэснийг

3/ Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Төрийн ёслолын журам”-ын 7.9.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Д.Сүхбаатарын талбайд болон бусад газарт зохиогдох баярын арга хэмжээнд оролцож болно.”

4/ Мөн журмын 192.1-д “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагааг зохион байгуулна.”

5/ Мөн журмын 39.2-т “Гадаад улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд /Эзэн хаан, Хатан хаан/-ыг Д.Сүхбаатарын талбайд угтахад дараахь ёслолын арга хэмжээ болно”

6/ 39.2.1Д.Сүхбаатарын талбайн төв хэсэг дэх тугны баганын зүүн талынхад тухайн улсын Төрийн далбаа, баруун талынхад Монгол Улсын Төрийн далбааг тус тус мандуулна... гэснийг.

Хоёр. Тус тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх зүйн акт хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтуудыг үндэслэсэн нь Төв талбайн нэрийг өөрчлөх хууль зүйн үндэслэл биш болно. Тодруулбал:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д “гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...”  тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1. 5-д “нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох...“ тухай  зааснаас өөрөөр Төв талбайн нэрийг өөрчлөх тухай заалт, агуулга байхгүй, иймээс хуулийг буруу хэрэглэсэн.

 Гурав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. гэж хуульчилсан байхад Д.Сүхбаатарын талбайн нэрийг солих асуудлыг гэнэт хуралдаан эхлэхтэй зэрэгцүүлэн оруулж  хэлэлцүүлсний дээр тухайн асуудал нь ямар ч судалгаа, тооцоогүй байсан нь тус 14 дүгээр хуралдааны 14 дүгээр тэмдэглэлээр нотлогддог.

 Тухайлбал, уг хуралдааныг Хурлын дарга Д.Баттулга нээж хэлэхдээ “...өнөөдрийн хуралдаанаар 4 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөгөө батлагдсан...боловч мөн 1 асуудлыг нэмж өргөн барьсан, энэ нь нийслэлийн төв талбайг Чингис хааны нэрэмжит болгох тухай юм” гэсэн нь Төв талбайн нэрийг өөрчлөх тухай асуудал тухайн хуралдаанаар хэлэлцэхээр батлагдсан төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байж.

Дөрөв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлийн “холбогдох тооцоо, судалгаагүй асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчиж судалгаа тооцоо, дүгнэлтгүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь хуралдааны тэмдэглэл, Тэргүүлэгчдийн асуулт, хариултаар мөн нотлогдоно.

Тухайлбал Тэргүүлэгч С.Амарсайхан- Иргэдийн санал, эрдэмтэн судлаачдын саналыг үндэслэсэн гэж байна, хичнээн тооны иргэд, ямар судалгаа шинжилгээний байгууллагуудын саналыг үндэслэн нэрийг солих гэж байна вэ? Гэхэд Ё.Гэрэлчулуун- санал гаргасан иргэд, эрдэмтэн судлаачдын гаргасан саналыг нэгтгэсэн тоо өнөөдөр алга байна гэх жишээтэй.

 Тав. НИТХ-ын Тэргүүлэгчид Жанжин Д.Сүхбаатарын үр сад, хамаатнуудын санал хүсэлтийг огт авалгүйгээр хуралдаж шийдвэр гаргаснаараа нь тэдний дээд өвөг болох Жанжин Д.Сүхбаатарын алдар хүнд, нэр төрийг хайрлан хамгаалах, бахархах эрхэнд халдсан, тэдний эрхэмлэн нандигнадаг үнэт зүйл, нэр төрд хүндэтгэлгүй хандсан байдаг.

2006 онд төр засгаас Их эзэн Чингис хааны Цогцолбор барих шийдвэрийн хүрээнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг бунхнаас нүүлгэн шилжүүлэхдээ ажил хариуцсан комиссоос эрх зүйн соёл, зан заншил, үр хүүхдүүдийнх нь субьектив эрхийг хүндэтгэн дээдэлж тэдний санал, сэтгэдлийг сонсож зөвшилцсөний  үндсэн дээр шарилыг нүүлгэн шилжүүлж байсан сайхан жишиг байсныг дурдсан.

Зургаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих” тухай тодорхой заасан байдаг ба энэ дагуу асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч үл тоосон байдаг.

 Долоо. Мөн иргэдээс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Д.Сүхбаатарын талбай дээр жагсаал, цуглаан хийх тухай хүсэлтээ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлэхдээ хуульд заагдсан Сүхбаатарын талбайд гэхүү, эсхүл Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу Чингисийн талбайд гэхүү гэдэг нь ойлгомжгүй болж улмаар тайван жагсаал, цуглаан хийх эрхээ алдах нөхцөл үүсч байгааг дурдсан байдаг.

Бидний нэхэмжлэлийг шүүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  хуралдаанаар хэлэлцэн 847 дугаар тогтоол гаргаж НИТХТ-ийн “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсоноор өнөөдөр Төв талбайн нэр эргэн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болсонд бид бахархдаг юм.

Дээрхээс дүгнэхэд зарим улс төрчид  албан тушаалаа ашиглаж Монгол улсын түүхийг гуйвуулах, эх оронч баатарлаг хүмүүсийн алдар гавьяаг бүдэгрүүлэх, Монгол үндэстнийг хагалган бутаргах, иргэдийг талцуулах хорон ажлыг хувийн сэдэл, улс төрийн зорилгоор гүйцэтгэх явдал өнөө цагт ч байгааг дээрх тохиолдол харуулж байна.

Иймээс Монгол Улсын иргэд бид энэ тал дээр онцгой  анхаарч байхад илүүдэхгүй   болов уу.

ХУУЛЬЧ Н.СҮНЖИДМАА            

2023.02.02.



1
angry
1
care
0
haha
13
liked
8
love
0
sad
3
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 23 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22