Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголд нийт 106 хүнийг гэрчээр дууджээ



УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын хоёр дахь хэсгийг 2023 оны хоёрдугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн сонсголоор МУХБ-ны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн болон МУХБ-ны охин компани “Ди Би Эм Лизинг” ХХК-аас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 59 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.

2023 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг хэлэлцэнэ. Тухайлбал, хоёр дахь өдрийн сонсголд Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ-НХОГ, ЭЗХЯ-НЗДТГ Гудамж төсөл, НЗДТГ-НАЗХГ, БСШУСЯ, Гаалийн ерөнхий газар, Шадар сайд, Сангийн яам зэрэг байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой 11 хүнийг гэрчээр дуудсан байна. Мөн гурав дахь өдрийн сонсголд ХХААХҮЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам тээвэр хөгжлийн яам "Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой зээлийн асуудлаар 36 хүнийг гэрчээр оролцуулахаар болсон гэж  УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээллээ.

"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын эхний шат Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлт, мэдээллийг сонсох сэдвийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 16-20-ны хооронд болж, өндөрлөсөн. Төгсгөлийн шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-нд болно. Энэ сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 7 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 7 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 7 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 8 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 9 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 10 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 13 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр