Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа-г 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс нь чухал гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж, Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол-АНУ-ын хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ, түүний хүрээнд хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд АНУ, Төрийн департаментаас үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, Онлайн эрх чөлөө эвслийг 2023 онд даргалж буй АНУ-д амжилт хүсэв.

АНУ-ын ТНБД-ын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч А.Зеяа АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг онцлон тэмдэглээд, ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эрх чөлөө, хүний эрхийн асуудал, авлигатай тэмцэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 7 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 7 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 7 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 7 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 9 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 12 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр