Парламентад суудалтай улс төрийн намууд "шинэ Үндсэн хууль"-ийг дэмжихгүй


Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ 80 дугаар тогтоол баталсан. Үүний дараагаар Зөвлөлдөх зөвлөл байгуулсан юм. Зөвлөлдөх зөвлөлийн зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. УИХ Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатыг 1570 хүнтэйгээр нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин маргаашнаас буюу хоёрдугаар сарын 14-15-нд 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт болно. Зөвлөлдөх зөвлөл, УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, УИХ-ын тамгын газар хамтран бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх уулзалтын талаар Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. 


"Шинэ Үндсэн хууль"-ийг хэлэлцэх асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: 

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа олон нийтийн сүлжээгээр "Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна", "Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах замаар тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг өөрчлөлт оруулах замаар хасах гэж байна" гэсэн мэдээлэл явж байна. УИХ-ын дарга өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлыг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн. Өнөөдөр Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын хэсэг дээрх асуудалд тайлбар хийж байна. Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгын сэдэвт Үндсэн хуулийн, тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Зөвлөлдөх зөвлөлийн сэдэв дотор Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа дөрвөн том асуудлын хүрээнд ярина. Үүнд:

1. Иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуудал бий. Өнгөрсөн өвлийн жагсаал цуглаантай холбоотой иргэний, улс төрийн, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхтэй холбоотой олон асуудал гарсан. 

2. Парламентын ардчиллыг бэхжүүлэх асуудал бий. Парламентын тогтолцоог боловсронгуй болгох. 

3. Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал бий. 

4. Нийгмийн бодлогын тулгамдсан асуудал.

Эдгээрийг ярихаар төлөвлөсөн. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт гэдэг нь ард түмнийхээ саналыг тодорхой хүрээнд, тэнцвэртэй мэдээллээр сонсох юм. Тиймээс Зөвлөлдөх зөвлөлийн уулзалтаар  Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

"Н.Энхбаяр даргын боловсруулсан "шинэ Үндсэн хууль"-ийг УИХ батлах гэж байна" гэсэн асуудлыг зохион байгуулалттай явуулж байгаа учир албан ёсны хариу өгч байна. УИХ Зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд огт оролцохгүй. Дэмжлэг өгч, хамтарч ажиллах чиглэлийг баримтаж байна. 


Шинэ Үндсэн хуулийг АН дэмжихгүй

УИХ-ын дэд дарга, Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа:

-Монгол Улсын сонгуулийн тухай хуулиуд өнөөдрийн нийгэмд нийцэхгүй байна. Сонгуулийн хуульд пропорциональ, дэвшилттэй, ардчилалтай, зардал багатай сонгууль хийхийн улс төрийн намууд ажиллаж ирсэн. Үүнийг үр дүнд хүргэхийн төлөө ажиллана. "Шинэ Үндсэн хууль"-ийн асуудлаар миний хувьд, АН-ын хувьд ч дэмжихгүй. Энэ нь цаг хугацааны асуудал юм. Зөвлөлдөх санал асуулгын хариугаар иргэд улс төрийн, бизнесийн, нийгмийн, эдийн засгийн  асуудал болохгүй байна гэвэл бид өөрчилье. Ард нийтийн хүсэн хүлээж байгаа асуудлыг өөрчлөхийн тулд бид Зөвлөлдөх зөвлөлийн ажлыг үр дүнтэй болгох нь чухал. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, реформ хийх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдах бүрд сонгодог парламент, парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бид бэлэн. 


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй 

ХҮН-ын дарга, Ажлын хэсгийн гишүүн Т.Доржханд: 

-УИХ дахь гурван намын төлөөлөл Зөвлөлдөх уулзалтын Ажлын хэсэгт орсон. Бид "шинэ Үндсэн хууль"-ийн асуудлыг огт гаргаж ирээгүй. Өнөөдрийн нөхцөлд "шинэ Үндсэн хууль"-ийг ярих боломжгүй.  Монгол Улсад үймээн самуун, хувьсгал гарахыг аль ч улс төрийн нам, монгол хүн хүсэхгүй. Мөн хаант эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болсон тохиолдолд цоо шинэ Үндсэн хуулийн асуудал яригдана. Монгол Улс тусгаар тогтносон, ардчилсан орон. Бид парламент цаашид хөгжүүлж бэхжүүлнэ. Түүнээс бус нэг хүний, нэг намын засаглалд орох асуудлаас зайлсхийх ёстой. Бид "шинэ Үндсэн хууль" бус байгаа тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Үүний тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэдэг агуулгаар ХҮН сүүлийн хоёр жил идэвхтэй ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил 100 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Өнөөдөр бид Хамтдаа өөрчилье гээд Монгол Улсынхаа 21 аймаг, 330 сум, есөн дүүргээр мэдээллээ тараагаад явж байна. Иргэдийн мэдээлэл хүссэн байдал өндөр байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, эдийн засгийн хараат бус байдлаа сайжруулж, парламентын засаглалаа бэхжүүлье гээд  мэдээлэл өгөхөд иргэд таатай хүлээн авч байна. Иргэд өөрчлөлтийг хүсэж байна. Ийм болохоор бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьсан хэмээв. 

Н.Энх


0
angry
6
care
0
haha
14
liked
5
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 6 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 6 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 6 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 6 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 8 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 11 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 12 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр