Ноцтой баримтуудыг нягталсан нотлох баримтын сонсгол


Хөгжлийн банкнаас санхүү­жүүл­сэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хороо энэ сарын 6-8-ны өдрүүдэд Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголоо зохион байгууллаа.

Өнгөрсөн оны чанаргүй, найдваргүйд тооцогдсон Хөгжлийн банкны зээлүүд эдийн засагт харанга дэлдэж, ОУВС ч Хөгжлийн банкийг дампууруулах зөвлөмж өгч байв. Тухайн үед Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтаж, банк 66 компаниас 3.2 их наяд төгрөг нэхэмжилж байсан билээ.

Засгийн газар, Хөгжлийн банк, АТГ чанаргүй зээлийн асуудлыг шалгаж, эргэн төлүүлж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг аварч, Засгийн газрыг дефолтоос хамгаалах, банканд үүссэн эрсдэлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж мэдэх хүнд асуудлын ард амжилттай гарч явна. Хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Хөгжлийн банк нийт 1.1 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийлгэжээ.

Үүнээс 736.4 тэрбум төгрөгийн зээл нь бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл нь өмчлөх үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийн зээл нь үнэт цаас хэлбэрээр төлөгдсөн байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, гурван зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.

Нэгдүгээр сард болсон УИХ-ын Түр хорооны эхний сонсголд авсан зээлээ “чанаргүй” ангилалд багтаасан 59 компанийн 191 гэрч төлөөлөгч оролцсон бол хоёр дахь удаагийн сонсголоор:

-Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн байдал, шал­галтын дүгнэлт, зөвлөмжийн үр дүн,

-Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагаа, эргэн төлөлт,

-Хөгжлийн банкнаас сан­хүү­жүүлж, улсын төсөвт суул­гасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэв. Тухайлбал, Засгийн газар 2012-2016 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 350 орчим төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байдаг.

 

Гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд 

Хоёр дахь удаагийн сонсголд гэрчээр дуудагдсан албан тушаалтнууд хамгийн их анхаарал татаж байсан юм. 2012 оноос хойш Хөгжлийн банк болон Засгийн газарт эрх бүхий албан тушаал хашиж байсан гэрчүүд энэ сонсголд цөөнгүй ирсэн нь “нээлттэй сонсголд оролцохгүй бол албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгох” хөшүүрэг нөлөөлсөн байж магадгүй юм. 

Мөн Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцуулахаар урьсан албан тушаалтнуудаас гадна Цогц хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац зэрэг ТББ-ын төлөөлөл багтсан байв. Нөлөө бүхий гэрчүүдийн дунд Хянан шалгах түр хороог даргалж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрөө багтсан бол

-Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар,

-Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр,

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн,

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан,

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга,

-УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг,

“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа,

-Зам тээврийн сайд асан А.Гансүх,

-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар,

-“Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ,

-“Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нар (Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүд) багтаж байлаа.

Гэсэн ч Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан М.Баярмагнай, Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Энхбат нар эрүүл мэндийн шалтгаанаар ирсэнгүй. АТГ-т үүсгэсэн  эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ оролцсонгүй. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаан зааж, АНУ-д амьдарч байгаа Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан нар сонсголд ирсэнгүй.

 

Хөгжлийн банканд хийгдсэн хуучраагүй шалгалтууд 

Хөгжлийн банкны зээл эрсдэлд орохоос сэргийлэх боломж байхгүй биш байсан. Гэвч эрсдэлийн менежментийг хэн ч, хэзээ ч хийж байгаагүйг харуулах баримтууд Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дээр яригдаж бай­лаа. Тухайбал, Төрийн ауди­тын байгууллага 2014 оноос Хөгжлийн банкны үйл ажил­лагаатай холбоотой асуудлыг хөндөж, зээл, эх үүсвэрийг шалгаж байжээ.

Улмаар бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөлт, зарцуулалтын талаар ҮАБЗ-ийн гаргасан зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байсныг тогтоожээ. Тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна. Түүгээр ч зог­сохгүй Хөгжлийн банк­наас санхүүжүүлсэн улсын тө­вийн хөрөнгө оруулалтын төсөлт хугацаандаа хэрэг­жээ­гүй, гүйцэтгэлийг баталгаа­жуулаагүй, газар чөлөөлөлт хийгдээгүй, гэрээ байгуулаагүй, зураг, төсөл бүрэн хийгдээгүй байгааг тодорхойлж байжээ. Ингээд аудитын байгууллагаас тус банктай холбоотой нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 алдаа зөрчлийг илрүүлсэн юм байна.

Үүнээс гадна 2016 оны наймдугаар Засгийн газар Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан. Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр ахалж байв. Тухайн үед Б.Энхбаяр нь ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан юм.

Гурван долоо хоногт багтаан явуулж, дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн 2016 оны шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн.

Тухайн үед шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн боловч Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат дүгнэлтийг Засгийн газрын хуралдаан дээр хаалттай танилцуулах санал гаргаж байжээ. Энэ үед Хөгжлийн банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдож, энэ нь ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудал үүссэн тул шалгалтын дүнг Засгийн газар хаалттай хэлэлцэн нууцын тамга тавиад өнгөрч байжээ.

Хэрэг хуучирдаггүйн жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хөгжлийн банкны асуудлыг анхааралдаа авч, улс төрийн хүчтэй дэмжлэг үзүүлснээр Хөгжлийн банк зургаан жилийн дараа зээлээ эргүүлэн төлүүлж, АТГ буруутай этгээдүүдийг шалган, хэргийг прокурор шүүхэд шилжүүлээд байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсго­лын талаар дүгнэлт гаргахгүй бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

 

Эдийн засгийн гэмт хэргийн түүхэнд рекорд тогтоох нэг хэргийн 80 хамтрагчийг шүүх зарлав

УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол үргэлжилж буй цаг үетэй давхцаад Нийслэлийн прокурорын газар Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтаст хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 25-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Харин энэ долоо хоногт тус шүүх Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг зарлав.

 

“ХАХУУЛЬ АВАХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Лхагвасүрэнгийн Аззаяа

2.Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ

3.Базархүүгийн Даажамба

4.Жамцын Ганхуяг

5.Норслойн Сүхболд

6.Цэндийн Баярсайхан

 

“ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Цэвээндээгийн Билгүүн

2.Дашжамцын Уянга

3.Түмэн-Өлзийн Оюунчимэг

4.Баасанхөхийн Чинзориг

5.Тэлэнгэдийн Мөнхтулга

6.Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн

7.Чимэдцэрэнгийн Цоожсүрэн

8.Сайнбаярын Батзориг

9.Авирмэдийн Хүчитбаатар

10.Ганбаатарын Гантогтох

11.Балганы Батбаяр

12.Чулуунбатын Энхбат

13.Чогсомын Мөнхбаяр

14.Даваагийн Цогтбаатар

15.Батлутын Будхүү

16.Лхачины Мягмаржав

17.Дашзэвгийн Дэлгэрсайхан

18.Дүгэрсүрэнгийн Бат-Очир

19.Жамсрангийн Үхэртар

20.Бадамын Махбал

21.Жигжидийн Оюунчимэг

22.Сандагийн Магнайсүрэн

23.Мягмарсүрэнгийн

Баярмагнай

24.Бэгзсүрэнгийн Шинэбаатар

25.Баттулгын Амгалан

26.Отгонбатын Батбаатар

27.Чулуунцэрэнгийн

Отгочулуу

28.Чулуунбатын Нэргүй

29.Мягмарсүрэнгийн Баянмөнх

30.Бадрахын Найдалаа

31.Бядраны Лхагвасүрэн

32.Рагчаагийн Батбаяр

33.Магсарын Золжаргал

34.Гантөмөрийн Дашзэвгэ

35.Ганбатын Одонтуул

36.Баасандоржийн Батзаяа

37.Нанзадын Баярчимэг

38.Хассуурийн Ганхуяг

39.Огнонгийн Хуягцогт

40.Батхуягийн Цолмон

41.Далрайн Даваасамбуу

42.Ганибалын Амартүвшин

43.Нанжидын Мөнхбат

44.Норовын Алтанхуяг

45.Нямжавын Батбаяр

 

“ХАХУУЛЬ ӨГӨХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Баяраагийн Чойжилжалбуу

2.Энхнасангийн Эрдэнэ

3.Хүрэлсайханы Баттулга

 

“МӨНГӨ УГААХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Должидын Батбаяр

2.Гомбын Цолмон

 

“ГЭРЧ, ХОХИРОГЧ ЗОРИУД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГӨХ” ХЭРЭГТ

 

1.Ёндонпэрэнлэйн Доржсумъяа

2.Бэгзжавын Цэрэндаваа

3.Цэрэндоржийн Цэвэгмэд

4.Мөнхтөрийн Цэлмэг

5.Баярын Баттөр

 

“ХАХУУЛЬ ӨГӨХ”, “МӨНГӨ УГААХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Цэрэндаваагийн Баатарбилэг

2.Бат-Очирын Батбаатар

3.Чулуундоржийн Өлзий

4.Лацайн Ням-Очир

“ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАХ”, “МӨНГӨ УГААХ” ГЭМТ ХЭРЭГТ

 

1.Шүхэртийн Бүтэд

2.Гочоосүрэнгийн Санжмятав

3.Гэндэнпилийн Батдорж

4.Гонгорын Галсанням

5.Пүрэвийн Мягмардорж

6.Цогтжаргалын Ууганбаяр

7.Энхболдын Эрдэнэбилэг

8.Хадбаасангийн Бат-Эрдэнэ

 

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт

 

 Төмөрбаатарын Болдмаа

 

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт

Бэрэнбаралын Мөнхтөр

 

“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт

 

Гочоосүрэнгийн Байгалмаа

 

“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт

 

Цогбаатарын Содхүү

Ядмаагийн Батцэцэг

 

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт

 

Оргойн Баяр

 

“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт

 

Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

 

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт

 

/2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК

 

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

 

/2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,

 

/4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

 

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт

 

/4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК -д тус тус яллах дүгнэлт үйлджээ. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүл­гийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлахаар төлөвлөжээ. Хөгжлийн банкны хэрэг нь 80 яллагдагчтай гэдгээрээ Монголын эдийн засгийн гэмт хэргийн түүхэнд одоогийн байдлаар рекорд тогтоож буй.

Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох юм байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн байна.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24537/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 22 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22