Төрийн албан хаагчид орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах санал гаргалаа


Манайд 1,5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 100 сая төгрөгийг машин унаж, үнэтэй брэндээр хувцаслаж, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургадаг байдал бий. Төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна дунд шатны албан хаагчид ч хамаатай асуудал. Өөрөөр хэлбэл, тэдний орлогоосоо давсан зарлагыг хянахыг олон нийт байнга сануулж, шаарддаг.

 Төрийн ордонд болж буй Зөвлөлдөх санал асуулгад оролцож буй иргэд “Авлигатай тэмцэх тухай хуульд төрийн тангараг өргөсөн албан хаагчдын орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах ёстой. Ингэснээр бидний авлигатай хийж буй тэмцэлд ахиц гарахаас гадна төрийн албаны нэр хүнд дээшлэх зэрэг олон эерэг талтай. Энэ саналыг бид  уламжилж байна” хэмээн танилцууллаа.

 Их ард түмнээс сонгогдсон бага ард түмэн нэрлэгдэж буй 800 гаруй иргэд энэ мэт олон санал гаргаж байна. Улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх цуглаан бус улс орны тулгамдсан асуудлаар зөвлөлдөн саналаа хэлэх иргэдийн төлөөлөл жинхэнэ асуудлыг сөхөн гаргаж байгааг анзаарлаа.


 Төрийн албанд орох хүсэлтээ илэрхийлж, зохих шалгуурыг давж, тангараг өргөж байж төрийн албан хаагч хэмээх эрхэм үүргийг хүлээдэг.

Мөн авлигаас ангид байж төрийн албыг нэр төртэй биелүүлэхээ тангаргалдаг. Энэ тангаргат төрийн албан хаагч  орлогоо бас зарлагаа мэдүүлэх амлалт хамтдаа багтах нь зүйд нийцнэ. Тиймээс хуульчлан баталгаажуулах нь олон нийт хүсэл хэмээн ойлгож болно. Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид  бол манай улсын 3,5 сая иргэний бодит төлөөлөл гэдгийг дахин сануулья.

 Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авч, олон нийтэд ил тод мэдээлдэг болсон. Хэн нэгэн төрийн өндөр албан  тушаалд томилогдмогц түүний хөрөнгө, орлогыг сошиалд тавьж, хэсэгтээ шуугина. Харин зарлага байхгүй. Мөн анх энэ албан тушаалд орохдоо мэдүүлж байсан хөрөнгө нь хэд дахин үржигдсэныг ч хялбархан мэддэг болсон. Энэ бол авлигачдыг илрүүлж, нийгмээрээ шүүж буй дэвшил шүү. Харин үнэн, худлын дэнсийг хууль, хяналтынхан шалгаж, илрүүлж байгаа гэдэгт итгэж байна.

Гэвч Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 2021 онд   180 орноос 110 дугаар байранд байсаар.... Өөрөөр хэлбэл, авлигаас ангижрах тэмцлээ эрчимжүүлэхийг анхааруулсаар байна. Олон нийт ч авлига, хээл хахууль, хулгай луйвар ямар аймшигтай бугшиж ирснийг халаглан, гэмт этгээдүүдэд гэсгээл өгөхийг шаардаж эхэлсэн.


Өнөөдрийн Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид ч нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлд  олон санал гаргах нь тодорхой байна.

Төрийн албан тушаалтнууд  нь зарлагаа мэдүүлдэг улс орнуудын авлигын эрсдэл буурсан үзүүлэлттэй байдаг гэж судлаачид үзжээ.

Ер нь бол төрийн албан хаагч   нэг талаар орлого, зарлагаа тэнцүүлж ажиллаж, амьдрахаа тангаргалсан хүмүүс биз дээ. Магадгүй амьдрал баялаг учраас орлогоосоо давсан зарлагатай бол түүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэстэй юм.  Гэр бүлийн гишүүний хэн нэгний орлого нь илүү байж, тэр хөрөнгөөрөө үнэтэй машин авч унах, үр хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургахыг үгүйсгэхгүй гэсэн үг.

Гэхдээ үүнийгээ нотлох ёстой гэсэн шалгуурт тэнцэхээс бус хүний эрхэд халдлаа  гэдгээс өөр ойлголт юм. Юу өмсөж зүүх, хаана амьдрах хүний эрх хэмээн даналзаж, авлигаар хөрөнгөжсөнөө хайцаалдаг ичгүүр сонжуургүй авирлагсад олон бий.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 3 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 3 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 3 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 3 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 5 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 5 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 8 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр