Д.Тогтохсүрэн: Оролцогчид 20 сэдэв, дөрвөн багц асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна


“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх уулзалт Төрийн ордон үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт ямар зохион байгуулалттай явж байна вэ?

-Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулга өмнөхөөсөө олон сэдвээр өрнөж байна. Нийт  20 сэдэв, дөрвөн багц асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Иргэний, улс төрийн болон хүний эрх,

Хоёрдугаарт, Парламентын тогтолцоог боловсронгуй болгох, ардчиллыг бэхжүүлэх,

Гуравдугаарт, Эдийн засаг, санхүү, бүс нутгийн хөгжил, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,

Дөрөвдүгээрт, Эрүүл мэндийн болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нийгмийн бодлогын асуудал багтсан.  

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд 1570 хүн оролцсон. Өнөөдөр хоёрдугаар шатанд 806 хүн оролцож байна. Хуулиараа өмнөх санал асуулгад оролцсон хүмүүсийн 50-иас доошгүй хувь оролцоно гэсэн заалттай. Хоёрдугаар шатанд оролцогчид нийт санал асуулгад оролцогчдын 50 гаруй хувь нь юм. Энэ хүмүүст  хоёр судлаач асуудлыг  эерэг, сөрөг талаас нь ярьж, тэнцвэртэй мэдээлэл өгч байна. Үүний дараагаар энэ 800 гаруй хүн дахин саналаа өгнө.  Өгсөн саналыг ҮСХ-ноос нэгтгэсэн дүн гаргана. Ингээд Зөвлөлдөх зөвлөл УИХ, Засгийн газар юу шийдвэрлэх талаар зөвлөмж гаргана. Гаргасан зөвлөмжөө УИХ, Засгийн газарт хүргүүлнэ. Үүний дараа хууль зүйн хүрээнд авч хэлэлцэх асуудлыг УИХ тусгайлан авч үзнэ.

-Эхний өдөр Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, Парламентын ардчилал сэдвээр хэлэлцүүлэг. Иргэдээс ямар санал гаргаж байна вэ?

-Иргэд хяналтын тогтолцоо хэрэгтэй байна гэсэн санал гаргаж байна. Энэ нь зарим оронд байдаг юм байна. Харин Монголд энэ тогтолцоо байдаггүй. Манайд төрийн хяналтын байгууллага байдаг. Иргэний хяналтын байгууллага байдаггүй. Иргэний хяналтын байгууллага байх хэрэгтэй гэж яригдлаа. Цаашдаа энэ нь ямар орнуудад байдаг, ямар чиг үүрэгтэй байх, юугаараа ялгарах вэ гээд олон асуудал яригдах байх.

-Нийт 22 асуултаас аль сэдвийг иргэд илүү хөндөн ярьж байна вэ?

-Өнөөдөр аль алиныг нь хөндөн ярьж байна. Санал хураалтаар хамгийн олон санал авсныг нь зөвлөмжид тусгана. Оролцогчдыг 15 бүлэгт хуваан хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ нь их ач холбогдолтой байна. Аймаг, аймгийн төлөөлөл орж, бүлгийн асуудлаа ярьж байна.

-Зөвлөлдөх уулзалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Сонирхлын зөрчилтэй хэдэн хүн жагсаад ярих өөр. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс ярих бас өөр. Энэ нь хоёр өөр асуудал. Тиймээс энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт иргэдийн санал бодол ямар байгаагаар дүгнэгдэнэ.



2
angry
1
care
1
haha
11
liked
0
love
0
sad
6
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 3 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 3 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 3 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 3 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 5 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 5 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 8 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр