Нүүрсний хэргээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг ЗАРЛАВ



АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 -Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаад шуурхай, бүрэн дүүрэн хийж гүйцэтгэх зорилгоор гурван байгууллагын хамтарсан  Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсэг дээр хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар: 

  • Нэгжлэг хийх ажиллагааг 143 объектод
  • Хүний бие, эд зүйл, баримт бичигт үздэг хийх ажиллагааг 408 удаа
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан
  • Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 905 баримт материал гаргуулан авсан зэргээр мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна хэмээн мэдээлэв.

Өнгөрсөн хугацаанд нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Яллагдагч нарыг албан тушаалаар нь авч үзвэл,нийтийн албан тушаалтан 42 хүнийг шалгаж байгаа юм байна. 

Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд болох:

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл буюу Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл буюу Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл буюу Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл буюу Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан,
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл буюу Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан зэрэг үндэслэлээр тус тус яллагдагчаар татагджээ.Түүнчлэн:
  • Зам тээврийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
  • Аймаг сумын Засаг дарга 2
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • “ЭТТ” ХК-ийн ажилтан 6
  • “Тавантолгой төмөр” зам ХК-ийн 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байгаа аж.

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо найман яллагдагч цагдан хоригдож байна. Мөн улсын хилээр хязгаарласан 35, албан үүрэг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн батлан даалт 26, мөрдөн шалгах явцад 14,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож байгаа учир 94 үл хөдлөн хөрөнгө буюу орон сууцны 84, оффисын талбай 3, агуулах 3, зогсоол 5, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн 48, газар 5, хуулийн этгээдийн хувьцаа 2, 35 иргэн, 38 хуулийн этгээдийн арилжааны  банк дахь зарлагын гүйлгээ, дөрвөн иргэний 2.3 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлажээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг ЭЦГ-аас яллагдагчаар татаад байгаа аж. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22